Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсооно

Арваннэгдүгээр сарын 29 буюу өнөөдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осол, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” болгон зарлаад буй. Энэхүү өдрийн хүрээнд Энхтайвны өргөн чөлөө дэх автозам буюу Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, авто тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж, дуут дохиотой автомашинууд дуут дохиогоо ажиллуулах юм байна.

Мөн оюутан сурагчид замын гол хөдөлгөөнтэй хэсэгт эгнээгээр зогсон сурталчилгааны үгтэй зурагт хуудас барьж олны анхаарлыг хичээх өдөрт чиглүүлэх гэнэ. Жолооч нарыг гэрлээ асааж идэвхтэй оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.