Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газраа унагалцсан сайдыг Ерөнхий сайд болгоно гэсэн гэв үү

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын хувь заяа хаашаа эргэх нь маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тодорхой болно. Эрх баригч намаас УИХ-д сууж буй 64 гишүүний 37 нь У.Хүрэлсүхийн талд буюу Засгийн газрыг огцруулахгүй гэж, 27 нь М.Энхболдын талд буюу Засгийн газрыг огцруулна хэмээн гарын үсгээрээ баталгаа өгөөд буй. АН-ын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргаж, энэ байр суурийг дэмжиж ажиллахыг гишүүддээ хатуу сануулсан. МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү мөн Засгийн газрыг огцруулах талд санал өгөхөө мэдэгдээд байгаа.

АН-ын бүлгийн есөн гишүүн бүгд намынхаа байр суурийг дагаж, дээр нь О.Баасанхүү хэлснээрээ Засгийн газрыг огцруулах товчлуур дарвал хоёр талын саналын тоо 37, 37 болж тэнцэнэ. Энэ тохиолдолд Засгийн газрыг түлхэж унагах, түшиж босгохыг шийдэх түүхэн боломж бие даагч гишүүн С.Жавхланд ирэх юм. Тэр ч үүнийгээ мэдрэн, “Над дээр ялаа батгана шиг овоорч байна. Ямар санал өгөх нь миний эрхийн асуудал” хэмээн томорч байгаа харагдсан.

Гэвч олон жил засгийн эрхийг ээлжлэн барьж, эвсэхдээ эвсэж, эвдрэхдээ эвдэрч, нийлж хулгай хийхдээ хийж, нэгнээ матаж илчлэхдээ илчлэн, үзэхээс ихийг үзэн, ижилдэн дассан МАН, АН-ынхан С.Жавхлангаар хайнаа хагалуулахын оронд өөрсдөө наагуур нь учраа олохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа гэх. Энэ нь ч эхнээсээ үр дүнд хүрч байгаа бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар “Засгийн газрыг огцруулах асуудалд нухацтай хандах ёстой” гэх мэтийн зүйл ярьж, намынхаа шийдвэрийн эсрэг гэж болохоор мэдэгдэл хийн, У.Хүрэлсүхийн талынхантай сүжрэх болсон нь зүгээр ч нэг тохиолдол биш байж таарна. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх УИХ-ын гишүүн С.Жавхлантай цаг шахам уулзсан нь ч хийх ажилгүйдээ өрөө хэссэн хэрэг биш болов уу. Улс төрд санамсаргүй, цаанаа зорилгогүй алхам гэж үгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулсан санал тус бүр нь 950 сая төгрөгийн зээл болж хувирсан байх магадлал тун өндөр байгаа, энэ удаад ч ханш нэг их буурахгүй гэцгээж буй өдрүүдэд хутганы ирэн дээрх Засгийн газрын хувь заяаг шийдэх улстөрчид санамсаргүй алхам бүр ч хийхгүй нь тодорхой. Монголын төрд он удаан жил бугшиж, зүй тогтол мэт болчихсон бохир арга барил тийм ч амархан өөрчлөгдөхгүй гэдэг нь үйл явдлын өрнөлүүдээс харагдсаар л байна шүү дээ. Аливаа эгзэгтэй шийдвэрийн өмнө талууд гишүүдтэй хувьчлан уулзаж, элдэв амлалт өгч, харилцан тохиролцдог, гишүүд итгэл үнэмшлээсээ илүүтэй ашиг сонирхол, ямар нэгэн тохироогоор асуудалд ханддаг талаараа өөрсдөө ч ил цагаан ярьцгаадаг болоод удаж байна. Энэ удаад ч асуудал ингэж л өрнөж буй хэмээн хардах шалтгаан бий.

Засгийн газрыг огцруулбал баян айлын эзэгтэй чихэр тарааж буй мэт аашлах боломж М.Энхболдын талынханд шилжинэ. Бүхэл бүтэн Засгийн газрын албан тушаалыг бялуу шиг хуваах давуу эрх гарт нь ирэх учраас хүмүүст амлалт өгөх, сэтгэлийг нь татах боломж тэдэнд илүү бий гэсэн үг. Тэд ч үүнийгээ хангалттай ашиглаж байгаа сурагтай. Тухайлбал, бялууны хамгийн амттай, шунал хөдөлгөсөн хэсэг болох Ерөнхий сайдын суудлыг өнөөхөндөө У.Хүрэлсүхийн талд данстай ч цаашид хэн хэнтэй нь учраа олоод явчихаар хүмүүст санал болгосон хэмээн “бор шувуу” жиргэсэн.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайдын суудал санал болгосон гэнэ. Тэд уг саналд ямар хариу барих, хэн хаашаа ямар тохиролцоотойгоор орсон нь ирэх өдрүүдэд тодорхой болно. Сануулахад, тохиролцоонд орсон гишүүн заавал нэгдсэн байр сууриныхаа эсрэг санал өгөх шаардлагагүй, хуралд оролцохгүй алга болоход л үүргээ хангалттай гүйцэтгэх юм. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэг үг яг тохирох энэ нөхцөлд ганц гишүүний санал Засгийн газрын хувь заяаг алга урвуулах шиг амархан эргүүлэх нөлөөтэй. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг шийдэх хуралд хэн хэрхэн оролцохыг анхааралтай ажиглах л үлдлээ.

Бэлтгэсэн: А.Амина

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Засгийн газраа унагалцсан сайдыг Ерөнхий сайд болгоно гэсэн гэв үү

  • Byamba says:

    Улс төр бохир заваан гэдэг үнэн юм даа. Өргөсөн тангараг, амласан амлалт, улс эх орон, ард түмний эрх ашиг юу ч биш болжээ, яана даа, яана. Бурхан өршөө, Төрийн сүлд өршөө.

  • Зочин says:

    Мал Сүрэлэнсүг минь би чамд маш их итгэж найдаж хайрлаж ханхар цээжинд чинь дурлаж байсан даа даанч чамайг бөлдөгнөөсөө жижиг тархитайг хожуу мэдлээ …хүрэлсүх ээ дээ энэ ямар тэнэг хүн бэ …женкотойгоо зайл үхэж далд ор ..миний эх оронд та хоёрт гишгэх газар орон зай агаар байхгүй чи зүгээр л амьгүй албат болжээ..цаг хугацаа бүхнийг шүүдэг чи бол ямарч чадваргүй боловсролгүй арчиагүй аалз л байна …тэнэг мал Хүрэлсэг юм даа …