Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дайны үед дэмжиж байсны нөхөн төлбөр шаардсан гэнэ

Дайн үед дэмжиж байсны төлөө АНУ-д нефтиэр нөхөн төлбөр хийх саналыг Иракийн удирдлагатай уулзахдаа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп тавьжээ. Цагаан ордон дахь эх сурвалжуудаасаа эш татан “Axios” цахим хуудас ийн мэдээлсэн байна. Энэ саналыг тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард Иракийн тэр үеийн Ерөнхий сайд Хейдар аль-Абадитай Цагаан ордонд уулзахдаа тавьсан гэнэ. Тодруулбал, “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэж байсан Иракийн цэргийг дэмжиж байсан болон байлдааны ажиллагаанд АНУ оролцсоны нөхөн төлбөрийг нефтиэр өгөхийг санал болгосон аж. Энэ талаар Иракийн удирдлага болон зөвлөхүүдийнхээ багтай хэлэлцсэн нь амжилтад хүрээгүй учир Д.Трамп уг санаачилгаасаа татгалзахад хүрсэн гэнэ.

Нөхөн төлбөрийг нефтиэр хийх санааг Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах асан Герберт Макмастер эрс шүүмжилсэн аж. “Бид ийм юм хийж болохгүй. Та ч энэ тухай ярих дэмий” гэж Г.Макмастер хэлж байсныг эх сурвалж эш татжээ.

Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа турш болон Ерөнхийлөгч болсон хойноо ч АНУ Ойрхи Дорнодын цэргийн ажиллагаанд долоон их наяд гаруй доллар зарцуулсныг, мөн оронд нь юу ч аваагүйг тэмдэглэж байсан. Цаашид Вашингтон ийм хөрөнгө оруулалт хийхгүй хэмээн тэрбээр амласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.