Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Ам.долларын ханш 2614 төгрөгт хүрлээ

Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

11 дүгээр сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 332 дахь өдөр бөгөөд он дуусахад 33 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2614.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.50, юань 376.30, вон 2.29 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт 13.00 цагаас ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлыг шийдвэрлэх хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛ “ХАКАТОН” уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
  3. “Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага” уулзалт хэлэлцүүлгийг 09.00-12.00 цагийн хооронд Best Western Туушин Зочид буудалд зохион байгуулна.
  4. ННФ-ын хурлын танхимд 09.00-11.30 цагаас “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: Дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна.
  5. МУИС-ийн Дугуй танхимд 09.00-16.00 цагийн хооронд Жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөөний талаарх эрдэм шинжилгээний хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Иранд Усан цэргийн баярын өдөр тохиож байна.
  2. Мөн Чад улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа юм байна.
  3. 1960 оны энэ өдөр сүмогийн 31 дэх ёкозүна Цүнэнохана Кан-Ичи мэндэлжээ.
  4. 1987 онд Өмнөд Африкийн “Airways Flight 295” нислэг Энэтхэгийн далайд осолдож, онгоцонд сууж явсан 159 хүн бүгдээрээ амь насаа алджээ.
  5. 1972 онд Парист хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө хоёр гэмт хэрэгтнийг цаазалсан бөгөөд үүнээс хойш ямар ч хүнийг цаазын ялаар шийтгээгүй байна.
  6. 1991 онд Өмнөд Осети Гүрж улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.