Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийт нутгийн 20 хувьд зуд болох эрсдэлтэй

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураг гаргажээ. Зуншлага, бэлчээрийн даац, малын тоо, цаг агаарын мэдээ зэрэгт тулгуурлан гаргадаг уг зургаар энэ өвөл нийт нутгийн 20 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. 

Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх сум, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа аж. Дээрх аймгуудад зуншлага оройтсоноос бэлчээрийн ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломж хязгаарлагдмал, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүй гэнэ. 

Одоогоор нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө сумын нутагт 11-16 см зузаан цастай нь дээд үзүүлэлтэд тооцогдож байна. 

Түүнчлэн Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумын нутагт 6-10 см цастай аж. Цаашид цас нэмж орох, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, зөвлөмж гаргах гэнэ.

М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.