Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүн бүрийн мэддэг байх ёстой харилцааны 22 дүрэм

Бусдыг хүндэтгэх болон боловсон ёс журам бүх хүүхэд ахуйгаас гэр бүлийн дотор үүсэж бүрэлддэг. Эелдэг боловсон харьцаа юунаас эхлэх вэ? Хүүхэд байхаасаа «баярлалаа», «зүгээр», «уучлаарай» гэх зэрэг үгийг сонсож мэдээд амьдралынхаа туршид хэрэглэж ирдэг. Эдгээр үгс хүмүүсийн хоорондын харилцааг сайн сайхан болгон чимж тэднийг улам эелдэг боловсон болгодог төдийгүй үүний ачаар нэг хүн баярласан талархсанаа илэрхийлж, нөгөө хүн чин сэтгэлийн энэхүү хөдөлгөөнийг ойлгон мэдэрдэг билээ. Тийм ч учраас хүндэтгэл, талархлын үгс нь хүмүүсийн харилцаанд өглөө бүр шүдээ угаадгийн нэг адил зүй ёсны хэвшил болжээ. «Үг» «мэдэрхүй» хэмээх хоёр ойлголт нь салшгүй уялдаатай, Үг мэдэрхүйг төрүүлнэ. Үүссэн мэдэрхүйг үгээр илэрхийлэх шаардлага бий болно. Эцсийн дүнд мэдэрхүйнээс үүссэн үгс нь бүхэлдээ гэр бүлийн болон харилцааны бусад хүрээнд харилцан хүндэттэлийн өнгө аясыг бий болгоно. Чухамхүү эдгээр үгнээс л хүндэтгэл, эелдэг зан харьцаа, хүмүүжил эхэлдэг билээ. Тэгвэл хүн бүрийн мэддэг байх ёстой харилцааны дүрмүүдийг танилцуулъя. 

  1. Хэрвээ та хэн нэгнийг “Би таныг урьж байна” хэмээн хэлсэн бол тооцоогоо та төлнө гэсэн үг. Харин зоогийн газар орцгооё гэсэн бол хүн бүр өөр өөрсдийнхөө тооцоог төлөх юм. Хэрвээ эрэгтэй хүн эмэгтэй хүн тооцоо хийхийг санал болгосон бол эмэгтэй хүн төлөх л ёстой гэсэн үг.
  2. Урьдчилж мэдэгдэлгүйгээр хэн нэгнийд хэзээ ч бүү зочилж оч. Тухайн хүн ямар ч нөхцөл байдалтай угтаж авахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Английн нэгэн эмэгтэй урилгагүй зочин ирвэл үргэлж гутал, хүрмээ өмсөөд, шүхрээ гартаа бариад угтаж авдаг гэнэ. Ингэхдээ зочиндоо “Би дөнгөж сая гэртээ орж ирлээ” эсвэл “Харамсалтай байна. Би яг одоо гарах гэж байна” хэмээн хэлдэг байна. 
  3. Олон нийтийн газраа ширээн дээр утсаа бүү тавь. Энэ бол маш бүдүүлэг алхам юм. Өөрөөр хэлбэл, эсрэг талын хүнээ хүндлэхгүй байна гэсэн үг. Утсаараа оролдохын оронд хамт яваа хүндээ анхаарал хандуулж, дотно яриа өрнүүлэхийг хичээх хэрэгтэй.
  4. Хэрвээ бүхэл оройжингоо утсаа оролдохын бол эмэгтэй хүнийг хэзээ ч бүү болзоонд урь.
  5. Эрэгтэй хүн эмэгтэй хүний цүнхийг барьж явах нь зохисгүй харагддаг байна. Харин ямар нэгэн газар ирэхдээ бүсгүйнхээ хүрмийг нь тайлж өгөөрэй.
  6. Хэрвээ гудамжинд танихгүй хүн тантай эсвэл хамт явж байгаа хүнтэй чинь мэндэлвэл та ч мөн эргүүлээд мэндлэх хэрэгтэй. Энэ бол харилцааны алтан дүрэм. 
  7. Гутлаа үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Энэ нь таныг ямар хүн бэ гэдгийг тодорхойлдог маш том хүчин зүйл юм.
  8. Утсаар утга учиргүй удаан ярихаас зайлсхий. Ярилцах чухал шаардлагатай байгаа бол уулзаж ярилцах хэрэгтэй. 
  9. Эрэгтэй хүн бүсгүй хүний зүүн гар талд алхах нь зүйтэй. Харин цэргийнхэн бол өөр хэрэг. Тэд хаана ч явж байсан ёслох бэлтгэлтэй байдаг.
  10. Анх уулзаж байгаа хүнээсээ нууц байлгахад гэмгүй 8 зүйл: Нас, хөрөнгө, гэр бүлийн байдал, шашин шүтлэг, эрүүл мэндийн байдал, хайрын асуудал, бэлэг, нэр төр;
  11. Ямар ч үед сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаг байх ёстой.
  12. Ямар ч үед зөв боловсон хувцаслах хэрэгтэй. Хэт их загвар хөөцөлдөх нь зохимжгүй.
  13. Эрэгтэй хүн эмэгтэй хүн зөвшөөрөлгүй гар хүрэх ёсгүй. Гарыг нь барих, ярилцах үедээ биенд нь хүрэх, тохойлдох гэх мэт үйлдлүүд багтана.
  14. Хэн нэгэн таныг “Хөөе чи” гэх мэт бүдүүлгээр дуудвал хариулах хэрэггүй. Ингэснээр олон нийтийн газар бусдад үлгэр дуурайлал болж чадах юм.
  15. Үнэртэй усыг өөрт үл ялиг мэдэгдэхцүйц түрхэхэд хангалттай. Хэрэв бүхэл оройн турш өөрт болон бусад хүмүүст хэт их үнэртээд байвал эвгүй шүү дээ.
  16. Хүмүүжилтэй эр хүн үргэлж эмэгтэй хүнд хүндлэл үзүүлдэг.
  17. Эрэгтэй хүн тамхи татах гэж байгаа бол заавал бүсгүйнхээ зөвшөөрлийг авах хэрэгтэй.
  18. Та компанийн удирдлага, настай хүн, оюутан сурагч, улс төрийн өндөр албан тушаалтан байсан ч ямар нэгэн өрөөнд орохдоо үргэлж өөрөө эхлээд бусдын мэндийг мэдэх ёстой.
  19. Бусдын хувийн орон зайд халдахгүй байх нь ч харилцааны нэгэн дүрэм юм. Эцэг эх нь гээд хүүхдийнхээ цүнхийг уудлах, захиаг унших нь бүдүүлэг шүү дээ.
  20. Хэрвээ ямар нэгэн буруу зүйл хийснийхээ төлөө уучлалт гуйгаад, эсрэг хүнийхээ уучлалыг хүлээж авсан л бол дахиж тэр сэдвийг сөхөх нь бүдүүлэг хэрэг. Гаргасан алдаагаа дахиж давтах хэрэггүй.
  21. Олон нийтийн газар болон хоёулхнаа байхдаа ч хэт чанга ярих, инээхээс аль болох татгалзаарай.
  22. Ямар ч тохиолдолд баярлалаа гэдэг үгийг үргэлж хэлж байгаарай. Гэр бүл, найз нөхөд чинь байсан ч хэлж байхаа бүү март. Тэд танд заавал туслах ёстой биш шүү дээ. 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Хүн бүрийн мэддэг байх ёстой харилцааны 22 дүрэм