Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр “Эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ хуулиар угсаа залгамжилдаг Хаант засгаас Бүгд Найрамдах засаглал буюу ард иргэд нь төр, засгаа сонгуулийн зарчмаар эмхлэн байгуулдаг цоо шинэ тогтолцоонд шилжих түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.

Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм.

Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно. 

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох парламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй ээдрээтэй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол монголчууд билээ.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, Монголоо гэсэн зүрх сэтгэлд оршиж байдаг.

Тиймээс гагцхүү ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, улс орныхоо эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт иргэддээ хандан уриалж байна.

Монголын төр, засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх хүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай” хэмээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “М.Энхболд: Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай

  • ард түмнийг минь тавлаж доромжлоод харь элгийн хүн болохоор л ингэж ард түмэн улс орныг бодохгүй зөвхөн өөрөа л зөөлөн сэнтийд сууж бх нь л чухал юм бна улс төрөөс зайлаад өгөөсэй тэгвэл ард түмэн амгалан болох нь

  • та элэг нэгт биш болохоор идэж уудаг ард түмний хөрөнгөнөөс хумсалдаг гишүүдээ хаацайлж өмөөрдөг их хурлын даргатай бхад яаж төр түвшин ард түмэн яаж амар амгалан бхав дээ та өөрөө л язартлаа таргалаад монголын газрыг зараад хэдэн үеэрээ идэж барахгзй хоолто өмсөж дуусахгүй дээл бшс морьтой болохоор амгалан суудаг бх л даа

  • Зочин says:

    Ард тумэн идэж уудаг ИХ н гишуудээ хараад хариуцлага тооцуулдаггуй даргыг нь хараад ард тумэн амгалан байж чадахгуй байгааг ойлгож байгаа

  • GG says:

    NUGUU L BELDSEN UG HGELLEG DOROMJILSON UNGU AYS!!! ENE HUN UHAARHAA NEGENT BAISAN BOLOLTOI!!!! UURIIGUU YAMAR NER HUNDGUI YAMAR IH BOHIRDOLIIN EZEN MAFIA-N TOLGOILOGCH SHIVSHIGT TURIIG BII BOLGOSON GEDGEE!!!!!

  • Зочин says:

    Явах цаг болж дээ далд биш ил хүнээр биш өөрөө хийж зоригтой зүрхтэй зангарагтай байж төр удирдана шүү дээ дандаа их ядуу зөөлөн царайлах нь монгол хүний зан биш хэлж ярих хийх зүйлээ ард олондоо таниулж байгаагүй та далдаас удирдах нь хор найруулахтай адил бусуу төрд юмаа хийсэн төрөөс юмаа авчихаад одоо юунд гонжиролдоод байнаа тийм л юм бол өөрөө намаа байгуулаад Энхбаяр гуай шиг байж үзэлдээ тэгээд ард олны итгэлийг олоод ир

  • Ug ni says:

    Ug ni gart barigdaj nudend haragdahgui 60 terbum geed baisan bolhoos Enhboldiig ovoo noyon nuruutai sahilgatai gej dotroo demjij baisan yum getel saya bas neg buruu alham hiileedee, Huuk bolhoor jijig dundiin oort hamaarah humuusiig Nyam Osor geh met ajlaas chuluuluud baidag mani hun Auditinn ul buteh Hurelbaatariig hamgaalaad tudgelzuullee ene bolohgui shuudee, chuluuluh heregteishdee, said nariig chuluul geed baidag baij

  • X says:

    Ard tumendee itgej hairladag bol suudlaasaa buuchih. Bid nar uuriig chini zugtaj bn gej ogthon ch bodohgui sanaa *** zov..Noen nuruutai yum bol uuruu ulger jishee uzuul!Goodbye! Enkhboldoo.

  • ТА ЭГЭЛ АРДАА ДОРОМЖЛООД ДЭЭРЭЛХЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТҮМЭН ОЛОН МИНЬ АМГАЛАН БАЙ Ч ГЭХ ШИГ. СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР ГЭГЧЭЭР ТАНЫ ХЭЛСНЭЭР АМАР АМАГЛАН БАЙСААР БАЙТАЛ АЛАГХАН ҮРС МИНЬ УТААНД ХОРДОЖ ӨЛСӨЖ ДААРЧ ЭНЭ ТЭНДХИЙН БУУДАЛД ХҮЧИНДҮҮЛЖ АМИА АЛДАЖ ТАНЫ УДИРДДАГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ ХАСАГ ГИШҮҮН ЧИНЬ ЭРХТНИЙХЭЭ ЗУРГИЙГ ИЛГЭЭЖ ЖДҮ _н ЗЭЭЛИЙГ ХУВААЖ АВААД ЦААШ НЬ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ? НАМ ДОТРООСОО БУТ ҮСЭРЧ ДАРАНГУЙЛАГЧ ТӨРӨӨ ЭСЭРГҮҮЦСЭН АРДЫН ХИЛЭН ТЭСЭРХЭД БЭЛЭН БОЛЛОО. ЭРХЭМ ТА АЖЛАА ӨГЧ ОЛОН ТЭРБУМЫХАА ТАЙЛБАРЫГ ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ АРД ТҮМЭН ЧИНЬ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙНА.ТАНЫГ ЭГЭЛ АРД БИДНИЙГЭЭ ДОРОМЖИЛ ТОХУУРХ ГЭЖ СОНГООГҮЙ. ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭЙГЭЭ ЭРХЭМ ТА ХОРВООГООС БУЦНА ГЭЖ ГАРИГ АНДУУРАН ЗҮҮДЛЭХ ХЭРЭГГҮЙ. БАРУУН ГАРЫН ЧИНЬ ТЭРГҮҮН АВИЛГАЧ СУНДУЙ ЧИНЬ ХОМ ПЛАЗАГАА ХЭЗЭЭ АРД ТҮМЭНД БУЦААН ӨГӨХ ГЭХ ГЭЖ БАЙНА. ӨВГӨД ХӨГШИД НЯЛХ ҮРСЭЭ ХАЙРЛААЧ БУСАД НЬ ДҮҮРЧЭЭ ДҮҮРЧ.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ХАР ЦАГААНЫГ ЯЛГАНАА ХӨ

  • zochin says:

    ene nukhur bidentey eleg negt mun uu?