Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт согтууруулах ундаа зарахгүй

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нэг хоногт 15-20 хүн осолд өртөж гэмтэж бэртдэг бол 1-2 хүн амиа алддаг.

Тэгвэл замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдвөл зам тээврийн осол буурах юм гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас уриалж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг “Хичээх өдөр” болголоо.

Энэ өдөр буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн оюутан залуус нэг цагт зам дагуу зэрэг зогсож “зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээх”-ийг уриалан дуут дохио дуугаргах юм байна.

Мөн улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байхыг төлөвлөж байгаа гэнэ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт согтууруулах ундаа зарахгүй