Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаан Банк киоскийн төхөөрөмжөө танилцууллаа

“Монголбанк”-наас хэрэгжүүлж буй “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аянд “Хаан банк” нэгдээд буй билээ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд Монголын Банкны Холбооноос арилжааны банкуудтай хамтран “Дижитал гарц” өдөрлөгийг өнөөдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн эрин зууны хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар, хурдан шуурхай, тасралтгүй гүйцэтгэх боломж нэмэгдэж байгаа талаар Монголын банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд танилцуулж, өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл өгсөн юм.

Өдөрлөгийн үеэр Хаан Банк цахим төлбөр тооцооны давуу талуудыг олон нийтэд сурталчлах, иргэдэд санхүүгийн боловсрол олгох, шинэ дэвшилтэт технологи, боломжуудыг таниулах ажил зохион байгуулсны зэрэгцээ зах зээлд шинээр нэвтрүүлээд буй “Өөртөө үйлчлэх банк” буюу киоскийн машинаа танилцуулсан нь онцлог байлаа. 

Киоскийн машины үзүүлэх үйлчилгээ:

  • Иргэний үнэмлэхээ уншуулан харилцах дансны тодорхойлолт, хуулга, зээлийн үлдэгдэлтэй эсэх тодорхойлолтыг энэ төхөөрөмжөөс шууд хэвлэн авах
  • Хаан Банк дотор болон банк хооронд бэлэн бус гүйлгээ хийх
  • Дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт хийх боломжтой
  • Кредит картын төлбөр хийх
  • Карт идэвхтэй, идэвхгүй болгох
  • Интернэт банк аппликэйшн, мобайл банк, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг киоскоос өөрөө авах боломжтой.

Гол давуу тал нь иргэд банкны үйлчилгээ авах гэж заавал салбар тооцооны  төв зорих шаардлагагүй болох юм. Мөн тухайн төхөөрөмжийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй бол киоскийн машин дээр суурилуулсан харилцуураар онлайн оператортой холбогдож видео дуудлага хийснээр мэдээлэл, үйлчилгээний зааварчилгаа, хүссэн мэдээллээ авах боломжтой. “Дижитал гарц” өдөрлөгт хүрэлцэн ирж, Хаан Банкны киосктой танилцан, үйлчилгээ авсан харилцагчдад банкны ажилтнууд шинэ бүтээгдэхүүнээ таниулж, гарын бэлгээр урамшуулсан юм.

Хаан Банкнаас одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 10 ширхэг киоск байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, Хаан Банк Цамхаг тооцооны төвийн дэргэдэх ATM-ын сууринд хоёр киоск байршуулсан нь хамгийн анхных нь болж байгаа төдийгүй ирэх долоо хоногт тус тооцооны төв дотор нэгийг нэмж суурилуулах юм байна.

Дашрамд сонирхуулахад, “Дижитал гарц” өдөрлөгийн үеэр зохион байгуулсан “TEDx Ulaanbaatar” арга хэмжээг Хаан Банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүйгийн сонирхолтой илтгэлээр нээсэн бөгөөд банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож цахим банкны цаашдын ирээдүй болоод энэ салбартай холбоотой илтгэлүүд тавьсан нь олны анхаарлыг татсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.