Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уугуул иргэд америкийн иргэнийг алжээ

Бенгалын булан дахь Андаманы нэг аралын уугуулууд христийн шашныг сурталчилж явсан америкийн иргэнийг алжээ.

Номлогчийг тус аралд хүргэж өгсөн загасчдын ярьснаар бол уугуул иргэд түүнийг  нумсумаар харваж алаад тэр чигт нь  эрэг дээр орхисон ажээ. Омгийхон гадаад ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоодоггүй, газар нутагт нь нэвтрэх оролдлогыг харгисаар таслан зогсоодог тул номогчийн цогцсыг тэндээс авах тийм ч амаргүй гэнэ.

Албан есоороо уг Умард Сентилийн арал Энэтхэг улсад харъяалагддаг боловч тус улсын засгийн газар омгийнхны амьдралд огт оролцдоггүй аж.  

27 настай Жон Аллен Алабама мужаас ирсэн бөгөөд тус орон нутгийн хэвэлээр мэдээлж буйгаа  өмнө нь нэг биш удаа Андаманы арал дээр ирж байжээ. Номлогч энэ сарын 14-нд тус аралыг зорьсон боловч тодорхой шалтгааны улмаас хүрч чадаагүй байна. Хоёр дахийн удаагийн оролдого нь түүний аминд хүрсэн аж.

“Түүний  биенд хэд хэдэн сум зоогдсон ч тэрбээр эрэг дагуу үргэлжлүүлэн алхаад байсан. Омгийхон түүний биеийг олсоор чирч байснаа айсан уу яасан орхичихоод зугтчихсан” гэж болсон үйл явдлыг харсан загасчид мэдүүлжээ.

Энэтхэгийн засгийн газар тус аралынхантай  холбогдохыг хориглодог төдийгүй арал дээр очихыг  эрүүгийн гэмт хэрэг хэмээн үздэг аж.  Америк иргэнийг хууль бусаад арал руу хүргэж өгсөн хэдэн загасчдын саатуулан баривчилсан байна.

  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.