Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Латвичууд олноороо гадагшаа явснаар тус улс эзгүйрч байна

Латвичууд сайхан амьдрал, сайн орлого хайн харь орныг олноороо зорих болсноор эзгүйрэх аюулд Латви улс ойртжээ. Дүрвэгсдийн нэлээд хувийг амьдралын боломж муутай иргэд эзэлж байгаа бол үлдсэн хувийг чинээлэг улс эзэлж байна. Чинээлэг улс харь орныг зорих болсон үндсэн шалтгаан нь гадаадад амьдардаг үр хүүхэд, ач зээ нараа бараадах болон олсон хөрөнгөө үр ашигтай зарцуулахын тулд аж.

Тэдний дотор Зөвлөлтийн үеийн цуутай хөгжмийн зохиолч, Алла Пугачёва, Лайма Вайкуле нарын алдартай дуучдыг гаргаж ирсэн Раймонд Паулс байна. Тэрбээр гэр бүлийн хамт гадаадад амьдрах шийдвэрийг саяхан гаргасан нь латвичуудын сэтгэлийг гонсойлголоо. 1936 онд Рига хотод төрсөн тэрбээр 1989-1993 онд улсынхаа Соёл, урлагийн сайдаар ажиллаж байв.

Үндэсний статистикийн газрынх нь мэдээллээр сүүлийн арван жилийн хугацаанд хоёрхон сая хүн амтай Латви улсын иргэдийн 300 мянга нь харьд оджээ. Мөн нэг өдөрт дор хаяж 60 иргэн гадаад улсад байнга оршин суухаар одож байна.

Үйлдвэрчний эвлэлийн дарга Валдис Керисийн ярьснаар тус улс хүн амын сийрэгжилтийн хурдаараа гурван жилийн өмнө Европт гуравдугаар байрт орж байсан бол өдгөө эхний байр луу эрчимтэй дөхжээ. Түүнчлэн хүн амын дунд залуусын эзлэх хувь 1990 оноос хойш хоёр дахин цөөрсөн нь түгшүүрийн бас нэг дохио болж байна.

Харин Ази тивийн Монгол улсын өнөөгийн төрх ямар байгаа бол?

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.