Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өчигдөр шөнө Яармаг орчмоор -28 хэм хүрч хүйтэрчээ

Өнгөрсөн шөнө Увсын Улаангомд 0.4 мм, Өндөрхангайд 0.8 мм, Хөвсгөлийн Чандгатад 0.5 мм бага зэргийн цас орсон. Бусад газраар цас ороогүй.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас  ороогүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -9 …-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -19…-21 градус хүйтэн байв.

Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Архангай, Сэлэнгийн зүүн хэсэг, Говь-алтай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын хойд болон зүүн өмнөд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Увсын Хярга, Малчин 15 см, Түргэн 12 см, Баруунтуруун 11 см, Зүүнговь 10 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.

Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг  нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-25 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр -0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус байв.

Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн өвөр говиор -11…-16 градус, бусад нутгаар  -18..-23 градус хоносон байна.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Говь, Тал, Хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүссэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.