Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Мөнхбат гишүүний туслах нь үеэлтэйгээ зодолдсоноос болж гэмтэл авсан байжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх гэртээ орох замдаа хоёр хүнд зодуулсан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Үүнийг Ж.Мөнхбат гишүүн “Улс төрийн сэдэлтэй” хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл зөвлөх З нь өөрийн үеэлүүдтэйгээ маргалдаж зодолдсоноос хүнд гэмтэл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгахад 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт сэжигтнийг баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.