Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гүржийн улс иргэдийнхээ өрийг тэглэнэ

Гуржийн Засгийн газар  600,0 мянган иргэнийхээ банкны өрийг тэглэх тухай мэдэгдлээ.  Гуржийн Ерөнхий сайд Мамук Бахтазегийн мэгдэгснээр “Хар дансанд бичигдсэн 600,0 гаруй мянган иргэдийн  ойролцоогоор 1,5 тэрбум ларийн (1,5 сая $) өрийг тэглэх ажил 12 сарын 15-с эхлээд  он дуустал үргэлжлэх” аж. Эл  өрийг  эх баригч намын дарга Бизин Иванишвилийгийн байгуулсан “Карту”  буяны сан дарах гэнэ. Засгийн газрын дээрх шийдвэр 2 мянган ларигаас (752$)  хэтрэхгүй өртэй  бөгөөд төлөх  хугацаа нэг жилээс илүү хэтэрсэн  иргэдэд хамаарагдаж аж.

“Засгийн газрын уг шийдвэр манай хэдэн зуун иргэдэд  эдийн засаг- нийгмийн амьдралдаа  бүрэн дүүрэн эргэж орох боломж олгосноор манай улсын эдийн засаг тогтворжиж, банк санхүүгийн салбар илүү эрүүлжих болно” гэж Бахтазе хэлжээ.

Уг шийдвэр тус улсын ерөнхийлөгчийн II  шатны  сонгуулийн өмнөхөн  гарч байгаа бөгөөд сөрөг хүчний зүгээс эрс шүүмжлэлд өртөөд байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.