Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполын Ерөнхийлөгчөөр Оросын төлөөлөгч сонгогдох магадлалтай байна

Олон улсын эрэн сурвалжлах байгууллага  Интерполын Ерөнхийлөгчөөр Оросын ДХЯ-ны ахмад ажилтан генерал Александр Прокопчукийг сонгогдож магадгүй байгаа талаар “Times” сонин өнгөрөгч баасан гаригт мэдээлсэн байна.

Интерполын Ерөнхийлөгчөөр  ажиллаж байсан Хятадын төлөөлөгч Мэн Хунвей  эх орондоо очоод гэнэт алга болж, дараа нь  Хятадад өөрийнх нь эсрэг хээль хахуулийн хэрэг өдүүлсэнтэй холбогдуулан огцорч байгаагаа мэдэгдсэн тул  тус байгууллагын тэргүүний шинэ томилгооны асуудал үүсжээ.

Британийн “Financial Times”  сонины мэдээлснээр бол 57 настай Генерал Прокопчук Интерполд ирэхээсээ өмнө Оросын ДХЯ-ны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын албыг хашиж байгаад дараа нь 10 гаруй жил мөн л тус яамныхаа олон улсын хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын газрын  даргаар ажиллажээ. Тэрбээр 2016 онд  Интерполын дөрвөн Дэд Ерөнхийлөгчийн нэгээр сонгогджээ.

11 сарын 21-нд Дубайд Интерполын ерөнхий ассамблей болох аж. Тус чуулганд  бүх 192 гишүүн орны төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллагынхаа ерөнхийлөгчийг сонгох юм байна. А.Прокопчукаас гадна Интерполын даргын үүрэг гүйцэтгэгч Өмнөд Солонгосын төлөөлөгч  Ким Чен Ян нэр дэвшиж байгаа  ажээ.

ОХУ-ыг  улс төрийн шалтгаанаар Интерполын шугамаар хүмүүсийг баривчлуулах хүсэлтийг маш их тавьдаг хэмээн баруунд үздэг тул эл томилгоог хэдийнээ эсэргүүцэж эхлээд байна. Гэхдээ “Times” сонин эх сурвалжаа дурьдалгүй  мэдээлэхдээ Английн Засгийн Газар Оросын төлөөлөгч сонгогдох нь бараг гарцаагүй  тиймээс эсэргүүцээд ч нэмэргүй хэмээн үзэж байгаа аж. Хамгийн хүчтэй эсэргүүцлийг Украины тал үзүүлж байгаа бөгөөд Дубайд тус байгууллагын дээд түвшнийхэнтэй хэдэн арван уулзалт хийж байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.