Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ долоо хоногийн сүүлээр хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаар тогтворгүй болно

Цаг уурын байгууллагаас 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Ингэхдээ хугацааны эцсээр хүчтэй салхи шуургатай цаг агаар тогтворгүй болно гэнэ. 

Баруун аймгуудын нутгаар: 19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 25-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24нд Алтайн уулсаар 14-16м/с, 25-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. 19-21нд Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 22-24нд хүйтэн суларч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 25-нд хүйтэрнэ.   

Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. 25-нд зарим газраар цас орж, салхи 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. 19-21-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 22-ноос бүх нутгаар хүйтний эрч суларч 23-24-нд тал хээрийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 21-22нд нутгийн зүүн  хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11м/с. 19-23нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 24-25нд хүйтний эрч суларч тал нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 20,22-нд зарим газраар ялимгүй цас орно. 25-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 22-24нд Арц Богдын хоолойгоор 9-14м/с, 25-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларч 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.