Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МУБИС-ийн багш нар 10 нэр, төрлийн төхөөрөмж зохион бүтээжээ

Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах төслийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2011-2015 онд манай улсад хэрэгжүүлжээ. Тухайн үед физикийн сургалтын зарим багаж, төхөөрөмжийг зохион бүтээж, тус багажуудаар хийх лаборатори ажлын заавар, удирдамж, арга зүйн зөвлөмж боловсруулж байжээ. Тэгвэл төслийн хоёр дахь шатыг 2017 оноос эхлүүлсэн бөгөөд 2020 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Үүний хүрээнд МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн дэргэд “Моноцүкүри” төв байгуулжээ. Тус төв нь лабораторид ашиглах төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх цехтэй аж. Тэнд Математик, байгалийн ухааны сургуулийн багш нар 10 нэр, төрлийн 2500 багаж үйлдвэрлэжээ. Үүнийг дунд болон ахлах ангийн физикийн хичээлд ашиглах зориулалттай аж. Улаанбаатар болон орон нутгийн 20 сургуулийг сонгон, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, төхөөрөмжүүдийг гарын авлагын хамт өчигдөр гардууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.