Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван жилийн хугацаанд нүүрс тээвэрлэж байгаад 42 хүн амиа алджээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир тус аймгийн Гашуунсухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Таван толгойн уурхайд төрийн өмчит “Эрдэнэс таван толгой”, хувийн хэвшлийн “Энержи Рэсус”, орон нутгийн өмчит “Таван толгой” гэсэн гурван компани нүүрс борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл тавантолгойгоос гашуун сухайт хүртэл замд 12000 шахам авто машины очер үүсч, хүндрэлтэй нөхцөл байдал тулгараад байгаа аж. Тодруулбал олон мянган жолооч машиныхаа кабинаар орон гэрээ орлуулан олон хоног замд явдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд Гашуун сухайт Таван толгойн замд 42 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртсэн байна.

Энэхүү нөхцөл байдалтай ИТХ-ын дарга Х.Сугир биечлэн танилцаж, гарсан зөрчилд ямар арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар хурлын үеэр онцоллоо. Тэрээр хэлэхдээ “Тээврийн компаниудтай хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх, 239 км замыг 2-5 км тутам камержуулах, жолооч нарын аюулгүй байдлыг хангахад зарцуулдаг төсөвтэй болох хэрэгтэй байна” гэв.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн боловч одоогоор хариу ирээгүй байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.