Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вьетнамын иргэн цацраг идэвхт бодис Монголд оруулж ирсэн үү

Манай улсын хилээр цацраг идэвхт цөмийн бодис оруулахыг завдсан хэрэгт холбогдсон БНСВУ-ын иргэн Нгүеэн Ван Дапад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-нд хэлэлцэхээр болоод байна. 

Тагнуулын байгууллага хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурор У.Дэндэвдорж яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн уг хэргийн талаар прокурор ч, шүүхээс ч, хэргийн бусад оролцогчид ч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй юм.

Вьетнамын иргэн Нгүеэн Ван Дапад НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан “Байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, 24.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, экспортолсон, импортолсон, худалдсан, булшилсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм.

Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх вьетнам эр тухайн улсдаа цацраг идэвхт бодист тооцогддоггүй ч манай улсын хуулиар цөмийн материал гэж үздэг ахуйн хэрэглээний зүйлийг Буянт-Ухаа боомтоор оруулах гэж байгаад хууль сахиулах байгууллагынханд баривчлагджээ.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.