Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“CNN” телевизийн суваг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүхэд өгчээ

“CNN” телевизийн суваг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Цагаан ордны хэд хэдэн ажилтанг шүүхэд өгчээ. Эл мэдэллийн суваг Ерөнхийлөгч Д.Трамптай үг шөргөөцөлдсөн сэтгүүлчийнхээ магдлан итгэмжлэхийг эргүүлж өгөхийг шаарджээ. Харин Цагаан ордон тухайн сурвалжлагчийг хэвлэлийн хуралын дэгийг өвдсөн хэмээн буруутгаж байгаа аж. 

“СNN” телевиз сэтгүүлч Жим Акостийн хамт  гомдлоо  Вашингтон хотын тойргийн шүүхэд гаргасан байна. Өнгөрсөн долоон хоногт Цагаан ордон тухайн сэтгүүлчийн магадлан итгэмжлэхийг хүчингүй болгосон аж.

Гомдол гаргач тал хариуцагчаар Дональд Трампыг болон Цагаан ордны  албаны дарга Жон Келли, түүний орлогч Уильям Шайн, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сара Сандэрс нарыг татахыг хүссэн байна.  Мөн хариуцагч хүмүүсийн нэрсийн  жагсаалтанд Нууц албаны дарга Рэндольф Аллес болон  сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг булааж авсан  тус албаны ажилтан Жон Доу нарын нэрс бичигдсэн аж.

“Сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг булаан авсан  явдал  АНУ-ын Үндсэн хуулийн   үгээ  чөлөөтэй хэлэх  эрхийн тухай  нэмэлт өөрчлөлтийг зөрчиж байна”  хэмээн “CNN” уг гомдолдоо тодотгосон байна. Цагаан ордон хариуд нь “CNN”-ийг шүүхийн зардлыг бүрэн даах ёстой гэж мэдэгдсэн аж. 

Энэ сарын 7-нд Цагаан ордонд завсарын сонгуулийн тухай хийсэн хэвлэлийн хуралын үеэр  сэтгүүлч Ж. Акоста  Ерөнхийлөгч Трампаас  америкийн хил руу ойртож байгаа цагаачдын  тухай болон  “оросын оролцоо”-ны талаар асуусан аж. Трамп сэтгүүлчтэй  маргалдан улмаар түүнийг микрофоноо өгөхийг шаарджээ. Акоста түүний шаардлагыг үл тоон асуултаа үргэлжлүүлэн тавьсаар байв. Цагаан ордны ажилтан сэтгүүлчийн микрофоныг  авах гэж оролдсон боловч Акоста өгөөгүй байна.

Трамп  2016 оны сонгуульд  “оросын оролцоог” хуурамч зүйл гээд, Акостаг өөрийг нь аймшигтай хүнээр нь дуудаад харин “CNN”-ийг  ардын дайсан гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.