Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ зээл авсан үйлдэлд холбогдуулан УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүдийг шалгаж эхэлсэн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Улмаар эхнэрүүдээс нь тайлбар, мэдүүлэг авсныг хэд хэдэн эх сурвалж хэллээ.

Харин АТГ, прокурорын байгууллагынхан ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж буй ч УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн бичиг баримтад үзлэг хийсэн гэдгийг баталсан юм. УИХ-ын есөн гишүүн, Засгийн газрын хоёр гишүүн жилийн 1-3 хувийн хүүтэй буюу маш хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан бөгөөд зээлийн хэмжээ нь 48 тэрбумд хүрээд байгаа аж.

Сайд Я.Содбаатарын хамаарал бүхий “Эпато анарваан”, Ти Эс Эм компани хоёр жил дараалан дээрх сангаас зээл авсан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай”, “Газар агро” компани мөн зээл авсан нь тодорхой болоод буй билээ.


Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.