Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Нямдорж: Гэм зэмгүй хүмүүсийг С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдүүлж байгаа бол харамсалтай байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

“Хүний эрхийн асуудалд санаа зовоосон асуудал их болж байна. Үнэхээр л гэм зэмгүй хүмүүс улс төрийн хэлмэгдэлтэд өртөж байгаа бол олон нийтэд үнэн бодит мэдээллийг өгч байх нь чухал юм. Хэрэв үнэхээр тийм бол харамсалтай байна. Өмгөөллийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлнэ. Тэгвэл ядаж л татан буугдсан Өмгөөллийн байгууллагыг сэргээх боломжтой болох байх.

Мөн гэмт хэрэг үйлдээгүй нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Энэ бол алтан зарчим. Хүн нэг л амьдарна. Би анх удаа С.Зориг агсны тухай ярьж байгаа юм биш. Хэргийн цаана байгаа асар их булхайны талаар яагаад Хүний эрхийн комисс дуугарахгүй байгаа юм бэ? Энэ бол энгийн нэг асуудал биш. Захиалгаар хэрэг шийдвэрлэдэг, ийм системээр ажилладаг прокурор, шүүх, цагдаа, тагнуултай болсны л шинж шүү дээ. Юм л болохоор хууль хяналтынхны дарамт, сүрдүүлгээс айгаад байх юм бол тэд улам л гаарна. Сүүлдээ Төрийн толгой дээр гараад суучихна гэж мэд” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ц.Нямдорж: Гэм зэмгүй хүмүүсийг С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдүүлж байгаа бол харамсалтай байна