Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Вирусийн гаралтай халдварт өвчинд антибиотик уудаггүй

Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг “Дахин бод. “Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг эрсдэлд оруулна” уриан дор манай улс тэмдэглэх нь.

Учир нь энэ төрлийн эмийг зохисгүй хэрэглэснээс болоод халдвар үүсгэгч нян хүний биеэс бараг ховхрохоо больжээ. Өөрөөр хэлбэл, хүчтэй антибиотикуудад өвчин дарагдахгүй байгаад мэргэжилтнүүд санаа зовж эхлэв.

Халдвараас урьдчилан сэргийлж, эмчилдэг эм үйлчлэхээ байвал эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн химийн эмчилгээ, чихрийн шижин болон ерөнхий мэс заслын үед өвчтөн эрсдэх аюултай.

Тиймээс дээрх долоо хоногт ЭМЯ холбогдох байгуулагуудын эмч, мэргэжилтнүүдэд уг эмийн хэрэглээний талаар сургалт явуулах, иргэд, малчдад зөвлөмж хүргүүлэх, зөвхөн эмчийн жороор хэрэглэх талаар ухуулан сурталчлах аж.

Харин иргэд антибиотикийг эмчийн жор, тунгаар хүртэх, ханиад, томуу халдварт өвчний үед огт хэрэглэхгүй байхыг анхаараарай. Учир нь вирусийн гаралтай халдварт өвчинд антибиотик уудаггүй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.