Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Залуу хөлбөмбөгчин хоёр амжилтаараа Геннисийн номд бүртгэгдлээ

Хөлбөмбөгийн “ПСЖ” клубийн довтлогч Килиан Мбаппегийн хоёр амжилт Геннисийн номд бүртгэгдлээ. Тэрбээр 2017 онд Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд 18 нас, 140 хоногтойдоо гоол оруулсан, 18 нас, 293 хоногтойдоо “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн ийнхүү хамгийн залуу хөлбөмбөгчин гэсэн тодотголтойгоор бичигдэв. Франц хөлбөмбөгчний нэрийг мөнхөлсөн дээрх амжилтууд Геннисийн номын 2020 оны хувилбарт бичигдэх юм байна.

Мбаппегийн өөр нэгэн амжилт олны анхаарлыг татаж байна. CIES Football Observatory байгууллагын дүгнэснээр “ПСЖ” багийн хөлбөмбөгчний зах зээлийн одоогийн үнэ 216.5 сая еврод хүрсэн нь дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчний дээд амжилтыг ирээдүйд эвдэх үзүүлэлт болж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.