Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тойм: УИХ-ыг тараах хөдөлгөөн улс даяар эрчимжиж эхэллээ

Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс хассан ч УИХ авч үлдлээ. Тухайлбал, Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцсэн юм. Ингэхдээ “Б.Батзориг нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна хэмээн УЕП М.Энх-Амгалан танилцуулсан. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд Байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийгхуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг төслийг баталлаа.


Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ыг ихээхэн шүүмжлэв

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УЕП М.Энх-Амгалангийн хэлсэн үг олныг ихээхэн шуугиулаад амжив. Тэрбээр “Батжаргалын Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн. Иймд би Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хуралдаанд гурав дахь удаагаа оруулж ирж байна. Аливаа зүйлд шударга ёс гэж байх ёстой. Харин тэрхүү шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Өмнөх хоёрт нь татгалзсан хариу авсан. Жирийн иргэд нь баригдаж, байцаагдаад явж байхад шийдвэр гаргасан хүн нь энэ танхимд сууж байх нь шударга ёс уу” хэмээн шүүмжилсэн юм.


Бензиний үнийг эсэргүүцэж, автомашинтай 300 иргэн жагсаал хийлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргад иргэн шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, 300 иргэн таван өдрийн турш автомашинтай жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Үүний дагуу тус дүүргийн ЗДТГ-аас хүсэлтийг хүлээн авч, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, төрийн байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, хуулиар хориглоогүй зорилгоор анх зохион байгуулагдсан жагсаал цуглааны явцад түүний зорилго өөрчлөгдөж дээр дурдсан агуулга шинжтэй болбол жагсаал цуглааныг цаашид үргэлжлүүлэхийг хориглоно гэдгийг анхааруулсан байна.

Иргэд гурван өдрийн турш жагсаал хийхдээ Төрийн ордныг тойрон сигналаа дуугарган, явсан юм.

Монгол бахархлын өдөр тохиолоо

Засгийн газрын өнгөрөгч аравдугаар сарын 31-ний хуралдаанаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэснээр хоёр өдөр бүх нийтээр амарлаа.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү ёслолд мөн “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцжээ.

УИХ-ыг тарахыг шаардаж иргэд жагслаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зүй бусаар зарцуулсныг эсэргүүцэн, УИХ-ыг тарахыг шаардан өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр иргэд тайван жагслаа. Тэд ЖДҮХС, Оффшорын асуудал, 60 тэрбумын хэрэг зэрэгтэй холбоотойгоор УИХ-ыг тараах 10 гаруй үндэслэл бий болсон учир УИХ-ыг тараах албан бичгийг хүргүүлнэ хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Үндсэн хуулийг ч өөрчлөхөөр зэхэж буйгаа мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Тойм: УИХ-ыг тараах хөдөлгөөн улс даяар эрчимжиж эхэллээ

  • Зочин says:

    Мэлзээ төр хэнд хэрэгтэй юм

  • Зочин says:

    Бүгдээрээ солигдсон дээрээ. 3 өндөрлөг. их хурлын дарга яагаад ганцаараа буруутай гэж. Хувааж төрийн дээд байгууллагад 3 лаа олон жил болоо биү дээ. Нөгөө 2 нь албан тушаалын төлөө улс орноо үймэн самуунд уруу татаад байгаа биз дээ. Идсэн уусан нь бүгд адил. Хэн нь ч үлдэхгүй 3 лаа зайлаа. Шинэ залуу эрч хүчтэй боловсролтой хүмүүс гарч ирэх цаг нь болсон. Боловсрол хэрэггүй гэж болохгүй шүү. Сингапурын танхимын гишүүдийг хараарай. Дандаа топ сургууль төгссөн хүмүүс байна лээ шүү. Хар аргаар мөнгө олох гэж зүтгэхгүй байх тийм хүмүүс

  • Ийм худалч, хулгайч төр Монголын ард түмэнд хэрэггүй

  • Их ХУРАЛ ЯАРАЛТАЙ ТАР.ОДОО БОЛОООО!!!

  • МАШ НОТОЙ ЯЛТАНУУД ТӨРД БНА ШУУРХАЙ ЗГЫГ ОГЦОРУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛ ӨГӨХ ЁСТОЙ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БНА МАН ХҮРЭЛСҮХ ЗАЙЛ ИЙМЧ ТӨР БАЙДАГГҮЙ БАЙХАА ШИНЭ ЗГ АРД ТҮМЭН ЭХ ОРОНД ХЭРЭГТЭЙ УРИАЛЖ БНА !

  • Зочин says:

    аа мэдэхгүй дээ сахил хүртээд шал дорддог биз дээ

  • зочин says:

    Монголчуудыг талцуулан бутаргаж,монгол төрийн эрхийг булааж авсан,жаран тэрбумыг санаачлаж хэрэгжүүлсэн нэр нүүрээ барсан,гэмт хэрэгтэнүүдийн толгой хоргодох,ял завших үүр уурхай болж нүгэлийн тулам нь дүүрсэн энэ нам нэн даруй устаж,гэмт хэрэгтэнүүд нь ял зэмээ үүрч,монгол төрийн эрх монголчуудынхаа гарт ирээсэй гэж зальбирч сууна

  • Зочин says:

    Алдарт хошгируулалт эхлэв бололтои…

  • Зочин says:

    Маш олон улс терчид монголоо монголынхоо телее ажиллах тангарагаа зерчиж байна УИХ тэр хумуусээ олон удаа хамгаалж терийг цэвэршуулэхгуй Улам шалбаагт хутгаж байна УИХ бурэлдэхуунээрээ тарах хэрэгтэй

  • Р says:

    Энэ тэнэг батзориг ээждээ зээл егеегуйдээ уучлал гуйсан эх нь унэн явдалтай авгай бдаг

  • жаажаа says:

    . Тарааж бутраагаад цэвэршдэг бол сайхан л бна.Даан ч тэгдэггүй нь тодорхой.Одоо 30 жил үргэлжлэнэ. Учир нь одоо төрийн албанд байгаа бүх хүмүүс зайлуулагдсан зайгаа гаргаж өгсөн байна. Хүрэлсүх засгийн газрыг толгойлоод чөтгөрийн тойргоос гарах арга нь Эдийн засгаа зах зээлийн зарчмаар явуулах нь зөв юм бна гэж одоо л ойлгож байгаа бололтой

  • Монгол says:

    Шууд цусаар л солиишдээ

  • Монгол says:

    Тэгээд яах юм бэ хулгайч нараа тахиад тэд нараар үндсэн хуулиа өөрчлүүлэхүү

  • Зочин says:

    30 жил хулгайч нарын талд үйлчилж 3 жилийн өмнө УЕП даргын суудлаар шагнуулсан М Энх -Амаглан 3 минут шудрага дуугараад шудрага болчих уу кккк

  • Нямжав says:

    УИХ ыг тараах хүсэлтэй байна. Гэвч оронд гарч ирэх хүмүүс нь хэн байх бол?! Ялгаагүй юмнууд гараад ирьэл яанаа. Итгэл алдарсан хүмүүс ингэж бодоод сууж байна даа.

  • Зочин says:

    Ulsyn Ikh Khulgaychdyg uter turgen zayluulakh kheregtey

  • Зочин says:

    Дараагын хоолонд орох хүмүүс гарч ирнэ тэгж бужигнаж байхаар хуулийн лагуу арга хэмжээгийна аваад ажилдаа орцгоо

  • УИХ-г тарааж байхаар Хулгайч гишуудээ тарааж шоронд хийгээд энэ засгийн газарыг жаахан харвал дээр юм шиг санагдаад байхын энэ Хурэлсух чинь жаханном шудрага дуу юмуу гэж боджийн

  • Зочин says:

    хулгайчдыг н эргүүлэн татхаар бусад н ойлгох байлгүй дээ бүгдээрээ дэмий байхаа Хулгайчдийг н нам харгалзахгүйгээр татвал үлдсэн хэдэд н сургамж болно