Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​“Хакүхо цом”-д 270 тамирчин оролцлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын санаачилгаар “Эрүүл монгол хүүхэд” уриан дор өсвөрийн сүмочдын аварга шалгаруулах “Хакүхо цом” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Ес дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээн уржигдар болсон бөгөөд нийт таван насны ангилалд 21 аймгийн 270 тамирчин оролцлоо. Хамгийн олон тамирчин өрсөлдсөн 10 насны ангилалд 75 тамирчин хүч үзсэн юм.

Шалгарсан тамирчид Япон улсад болдог “Хакүхо цом” олон улсын тэмцээнд өрсөлддөг. Тэдний түрүүч энэ жилээс мэргэжлийн сүмод барилдаж байгааг зохион байгуулагчид нь онцолсон. “Хакүхо цом” олон улсын тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын 3-нд болно.


М.Тэргэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.