Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын далбаатай онгоц анхааруулга хүртлээ

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад “далбаа зээлсэн” хөлөг онгоцнуудтай тэмцэх долоо хоногийн аян явж байгаа билээ. Япон, БНСУ, Филиппин, Индонез, ОХУ зэрэг орнуудын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний хүрээнд далайчид, ажилчдын нийгмийн байдлыг шалган үзэж байгаа юм. Олон улсын хууль дүрмийн дагуу хөлгийн ахмадын цалин 5000 доллараас, далайчдынх 1600 доллараас багагүй байх ёстой аж. Мөн бүх ажилчид даатгалд хамрагдсан байх ёстой ч гадаад орнуудын “далбааг зээлсэн” онгоцнууд энэ шаардлагыг хангадаггүй гэнэ.
Шалгалтын дүнд Монголын далбаатай “Weihai” хөлгийн далайчдын цалин олон улсын хуульд зааснаас бага байсан тул далбаагаа солих шаардлага хүлээн авсан байна. Мөн Камбож, Комор арлын онгоцнууд анхааруулга хүлээсэн байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Киприйн далбаатай Оросын 27 хөлгийг нутагтаа буцаан авах тушаал гаргажээ.

М.Сугараа "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.