Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​Зэрлэг гахай агнахгүй байхыг анхаарууллаа

Энэ жил хуш модны самар бага ургаснаас үүдэлтэй зэрлэг гахайн тоо сүүлийн 20 жилд үзэгдээгүйгээр нэмэгдсэн гэсэн цуурхал цахим ертөнцөд түгсэн. Уг мэдээллийн дагуу иргэд зэрлэг гахай агнахыг бусдад уриалах болов.

Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү “Гахайн тоо толгой өссөн гэх мэдээлэл манай байгууллагад ирээгүй тул иргэдэд хууль бусаар ан хийхгүй байхыг анхааруулж байна” гэв.

Хэрэв зөвшөөрөлгүй агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах хуультай.

Агнуурын бүс нутаг дахь амьтны тоо толгойн бүртгэлд 421 зэрлэг гахай бий гэж Монгол орны Байгаль орчны төлөв байдлын хамгийн сүүлийн тайланд тэмдэглэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “​Зэрлэг гахай агнахгүй байхыг анхаарууллаа

  • Зочин says:

    Байгал орчныхон яам аялал жуулчлал ярихаас vндсэн vvргээ мартсан байховой ан амьтан агаарын хорс ус ургамал орчныхон судалгаа дvгнэлт юу ч байхгvй ОВС ургамал хавар зун уугаад намар хэзээ хагдардын ан амьтан отолж овгорч vхдэг энэ торийг мэддэг юмуу зvгээд л амраар нь болохгvй хорин зорчвол торгоно зvй зохистой ашиглах хамгаалах менеджмент байхгvй хэдэн торгоно гэхээс оорийг мэдэдгvй Байгал хамгаалагч гээд байгаа юмаа арчаагvй vе vнийгэмд сайд нар зовшоорол ойлгож шовгор авсан арьгал Яншин шонхорын наймаачид л биздээ

  • Лхагва says:

    Ер нь хориотой анг нутгийнхан л хийдэг шүү дээ. Гэхдээ гахай ямар хориотой анд ордог юм уу яах вэ дээ ганц нэг гахай агнах нь байж л таараа ш дээ

  • Иргэн says:

    Мэдээллээр ажил хийвэл та хэдээр яадгийн.ажлаа өг