Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрэлтүүлгийг гурав дахин нэмэх зорилго тавьжээ

“Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм.

“Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар мэдээлэл өглөө.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орон сууцны хороолол доторх туслах зам, гэр хорооллын гудамжид байгаа гэрлийн шон, гэрэлтүүлгийг бүртгэж 12 дугаар сарын 1-ны дотор гэрэлтэй болгох болсон. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны гэрэлтүүлгийн асалтын цагийн хуваарь харилцан адилгүй байдаг. Тухайлбал өвлийн цагт эрт харанхуй болоход гол төв замын гэрэлтүүлэг нэгдсэн байдлаар асдаг ч алслагдсан дүүргийн зам, гудамж талбайн гэрэлтүүлэг асах хуваарь харилцан адилгүй байгаа юм. Үүнийг нэгтгэн батлуулах, хяналт тавих үүргийг мөн холбогдох албаныханд өгчээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн шон, асахгүй байгаа гэрэлтүүлгийг бүртгэлжүүлэн цаашид 2019-2020 онд нийтийн эзэмшлийн болон орон сууцны дундах, гэр хорооллын гудамж замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гарган танилцуулах юм.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61070 гэрэлтүүлгийн шон асдаг. Гэрэлтүүлэг бүрэн асдаггүй байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа гэрэлтүүлгийг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүй нь нөлөөлдөг байна.

Тухайлбал, наадамчдын замд НАЗХГ-ын захиалгаар баригдсан замд гэрэлтүүлгийн шонд баталгаад хугацаанд засвар хийгдээгүй. Мөн зуслангийн зам, Дамбадаржаа зэрэг алслагдсан замуудад асалтын засвар үйлчилгээний хүндрэлүүд гарч байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.