Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ус сайн уувал шүд бэхждэг

Ус бол бидний амьдралын эх ундарга, салшгүй нэгэн хэсэг юм. Хүн бүр ус уухын ач холбогдлыг гадарлах боловч чухам яагаад гэдгийг нарийн тодорхой мэддэггүй. Тэгвэл бид энэ тухай товчхон өгүүлье.

Цэвэр ус уухын ашиг тус юу вэ?

1. Илүү бат бөх шүд, ястай болно.

-Ус сайн ууснаар шүд, яс бэхэждэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан юм. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ тал дээр хэт дөвийлгөөд усыг мэддэг хүн тэр бүр дурддаггүй. Усанд агуулагдах эрдэс бодис нэн ялангуяа флорид (Fluoride- бид шүдний оонд агуулагддагаар нь сайн мэднэ) нь ясыг илүү бат бөх болодог байна.

2. Эрүүл, цэвэр царай зүстэй болно.
-Хүмүүс хүзүү, нүүр, арьсныхаа үрчлээг арилгах гэж маш үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгвэл хамгийн шилдэг, ямар нэгэн химийн синтетик бус, байгалийн бүтээгдэхүүн бол “Ус”. Заримдаа хүний амьдралд хэрэгтэй зүйл маш хямдхан, даруухан оршиж байдаг.

3. Шээс, ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.
-Магадгүй энэ талаар урьд өмнө хэн ч сөхөж, онцлон яриагүй байж болох юм. Гэвч энэ бол усны нэг гайхамшигтай “ид шид”-ийн нэг юм. Бид цэвэр, тэр дундаа байгалийн ус таны амнаас ялгаруулах зам хүртэлх бүх замыг ариутган өөртөө шингээж, угааж, цэвэрлэж байдаг. Мөн бөөрний цусан хангамжийг сайжруулна. Харин бөөрний аливаа өвчний “сэдрэлийн үед” өдөрт уух шингэний хэмжээг хязгаарладаг.

4. Жингээ хасахад тань тус болно.
-Та турах гэж янз бүрийн химийн хорт нэгдлүүдийг өөр дээрээ турших хэрэггүй. Таны жин яагаад нэмэгдээд байна вэ? Ихэнхдээ замбараагүй хооллосноос бие махбод тань шигээж, ялгаруулж дийлэхээ больсонтой холбоотой байдаг. Тэгвэл бодисын солилцоог эрчимтэй, зөв голдрилд нь оруулахад ус хамгийн чухал үүрэгтэй байдаг. Та усыг зөв хэрэглэж чадвал тун удалгүй гайхалтай үр дүнд хүрнэ. Хоолны дуршлыг ямар ч эмээс илүү бууруулдаг.

Ус хэдийд хэрхэн хэрэглэхэд тохиромжтой вэ?

1. Хоол идэхийн өмнө 1-2 аяга цэвэр ус.
-Энэ бол эрүүл мэнддээ анхаардаг, өндөр боловсролтой орны хүмүүсийн түгээмэл зуршил. Энэ нь хоол боловсруулах системийн үйл ажллагааг дэмжих, хоол хэтрүүлэн хэрэглэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой!!! (Учир нь ходоодны шүүсийг саармагжуулдаг. Настай хүмүүс харин хоолны өмнө болон хооллох үед хэт их шингэн уух нь тусгүй)

2. Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга цэвэр ус уух
-Хэрэв ингэж заншвал та өглөө бүр хоол боловсруулах системээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг нь хангаж өгч байгаа нь тэр.

3. Телевизор үзэж суухдаа хивэхээ зогсоо, ус шимж суу.
-Таргалахын нэг “нууц” нь зогсоо зайгүй ямар нэгэн зүйл хивэх, нэн ялангуяа Телевизор үзэж суухдаа. Ингэхийн оронд ус шимж суувал 1. Эрүүл мэндэд тань хэрэгтэй 2. Зогсоо зайгүй идэх дур хүслийг тань багасна.

4. Хаа ч цуг гэж мэдээрэй.
-Дасгад сургуулилт биеийн хүчний ажил, биеийн тамирын дасгад хийх явцад хүн их хэмжээгээр шингэнээ алдаж, тэр хэмжээгээрээ хөлсөөр, амьсгалаар биеэс хэрэггүй, хортой бодисоо цэвэрлэж, ялгаруулж байдаг. Иймд энэ үед цэвэр ус маш хэрэгтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.