Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа.

Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын санхүүжилт олгогдлоо.

Гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.

ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжих Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь эдийн засгийг тогтворжуулах, төсвийн алдагдал, өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын нөөцийг нөхөн бүрдүүлэх, тэлэлт-агшилтын мөчлөгийн нөлөөллийг багасгах арга хэмжээг шинээр нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилготой юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сайжирсаар байна.

Түүхий эдийн экспортын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засаг эрчимтэйгээр өсч, 2018 оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн тоон зорилтууд, төсвийн зорилтуудыг биелүүлээд байна.

Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, бүтцийн шинэчлэлийн хүрээнд мөн тодорхой дэвшлүүдийг гаргасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам, Олон Улсын Валютын сан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ

  • JAYA says:

    Сайн өдөр, миний нэр Батзориг Гэрэлжин, би Монгол улсын иргэн. Би сайн зээлдүүлэгчийн талаар гэрчлэхийг хүсч байна
    4 хуурамч компанид скрипт хийснийхээ дараа гэрлийг үзүүлэв
    Интернет зээлдүүлэгч нар бүгд л надад зээл өгнө. Намайг олон хүн төлсний дараа
    юу ч үйлдвэрлээгүй, эерэг гарахгүй төлбөр
    үр дүн. Мөнгө олохын тулд би мөнгөө алдсан бөгөөд нийтдээ 8000 крон байв. Интернетээр аялж байхдаа нэг өдөр …
    Би тэдэнтэй и-мэйлээр илгээгдсэн: (joseluisloans@gmail.com) Би хэзээ ч итгэдэггүй ч гэсэн би хичээж, 24 цагийн дотор зээлээсээ авсан хамгийн гайхалтай зүйл болсон.
    Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
    Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд,
    Зээлээр зочлоход шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү. Тэд хэзээ ч алдахгүй
    таны амьдрал минийх шиг өөрчлөгдөж байна. Өнөөдрийг хүртэл joseluisloans@gmail.com хаягаар холбоо барина уу. Зээлээ аваад, тэдний жинхэнэ зээлийн саналыг jose luis зээлийн компаний адисалсан.
    Жозеф Луис