Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь бичсэн нийтлэлээсээ болж дарамтлуулдаг”

Сэтгүүлчийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тохионо.

Дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь нийтлэлээсээ болон дарамт шахалтад өртөж байгаа талаарх судалгааг өнөөдөр Монголын хуульчдын холбоо, Глоб интернэшнл төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран мэдээлэв.

Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс “Мэдэгдэхүйц асуудалтай улс” гэж тодорхойлогджээ.

Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хорооны гишүүн, өмгөөлөгч Д.Мөнхбат “Монголд хэвлэл мэдээллийн эрх зүйн тогтолцоо төлөвшөөгүй байна. 2006-2017 онд олон улсын хэмжээнд нийт 1010 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын гарт амиа алджээ. Түүнчлэн сэтгүүлчдийн амиа алдсан 10 хэрэг тутмын есөн тохиолдолд нь гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй байгаа юм. Мэдээллийн эрх зүй гэж хуульзүйн шинжлэх ухааны салбар байх ёстой ч манайд үүсч төлөвшөөгүй. Мөн хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль гэж алга. Тиймээс манай улс хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулсан эрх зүйн тогтолцоотой болох шаардлагатай” хэмээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.