Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 11-13

  • 807 оны энэ өдөр Ромын Пап I Николайг дурсах өдөр
  • 1002 оны энэ өдөр II Этельред Мунхагийн тушаалаар Английн өмнө хэсэгт нутагладаг дани хүмүүсийг хоморлогон устгажээ.
  • 1261 энэ өдөр Хүлэгү хаан Дербент руу дайрчээ.
  • 1312 оны энэ өдөр III Эдуард (Английн хаан 1327-1377) төржээ.
  • 1598 оны энэ өдөр Голландын зураач, барроко үеийн төлөөлөгч Бартоломей Бренберг төржээ.
  • 1775 оны энэ өдөр цэргүүд тусгаар тогтнолын төлөөх дайнд Жорж Вашингтоноор удирдуулсан америкийн Монреалийг эзэлжээ.
  • 1805 оны энэ өдөр Вен хотын махны худалдагч Иоганн Ланер хүнсний бүтээгдэхүүн зайдсыг бүтээжээ.
  • 1850 оны энэ өдөр “Эрдэнэсийн арал”-ын зохиолч Роберт Льюис Стивенсон төржээ.
  • 1851 оны энэ өдөр анхныхот хоорондын цахилгаан утас бий болжээ.
  • 1862 оны энэ өдөр зохиолч Льюс Кэрролл алдартай “Алиса гайхамшигийн оронд” зохиолоо бичиж эхэлжээ.
  • 1868 оны энэ өдөр сонгодог хөгжмийн зохиолч агуу Жоаккино Россини нас баржээ.
  • 1913 оны энэ өдөр Лондон хотод Грек, Туркийн хоорондэнхийн гэрээ байгуулагдснаар Грекийн тал Эгейн тэнгэсийн аралуудаа буцааж авчээ.
  • 1925 оны энэ өдөр эрдэмтэд египтын фараон Тутанхамоны занданшуулсан цогцсыг шинжилж үзээд түүнийг нас барах үедээ 15 настай байж гэсэн дүгнэлт гаргажээ.
  • 1927 оны энэ өдөр АНУ-д анхны усан доорх тунель нээгджээ.
  • 1945 оны энэ өдөр Шарль де Голь Түр засгийн газрынтэргүүлэгчээр сонгогджээ.
  • 1948 оны энэ өдөр оросын нэрт эрдэмтэн, эмч, гайхамшигт тосон түрхэлэгийг нээсэн А. Вишневский нас баржээ.
  • 1955 оны энэ өдөр Холливудын алдарт жүжигчин Вупи Гольдберг төржээ.
  • 1956 оны оны энэ өдөр АНУ-ын дээд шүүх нийтийн тээвэрийг арьс өнгөөр ялгаварлан хуваахыг буруу гэсэн шийдвэр гаргасны дараа л Монгомери хотын нийтийн тээврийг эсэргүүцсэн тэмцэл зогсжээ.
  • 1960 оны энэ өдөр Гватемалд засгийн эсэрг зэвсэгт бослого эхэлжээ.
  • 1966 оны энэ өдөр Израилын арми Хевроны ойролцоох иорданий байрлал руу дайрчээ.
  • 1969 оны энэ өдөр Английн жүжигчин, Холливудын од Жерард Батлер төржээ.
  • 1971 оны энэ өдөр АНУ-ын сансрын хиймэл дагуул Ангараг гаригийн мандалд хүрчээ.
  • 1973 оны энэ өдөр Англид эрчим хүчний хямралаас болж онц байдал зарлажээ.
  • 1974 оны энэ өдөр италийн найруулагч, “Оскарын” дөрвөн удаагийн эзэн, кино урлагийн неореализмын төлөөлөгч Витория Де Сика нас баржээ.
  • 1985 оны энэ өдөр Колумбид 1845 оноос хойш унтаа байдалд байсан Невадо-дель-Руис галт уул дэлбэрсний улмаас 20 мянган хүн нас баржээ.
  • 1994 оны энэ өдөр Швед улс Европын холбоонд элсжээ.
  • 2001 оны энэ өдөр Умардын Альянсын зэвсэгт хүчнүүд Афганистаны нийслэл Кабул хотод оржээ.
  • 2003 оны энэ өдөр Хятадад аж ахуйг хувьчилж эхэлжээ.
  • 2015 оны энэ өдөр Парис хотод олон хүний амийг авч одсон террорист халдлага болжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Энэ өдөр дэлхийн түүхэнд: 11-13