Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таны мэдлэгт: ​Энэ өдөр дэлхийн түүхэнд

Арваннэгдүгээр сарын 1

  • Бүх гэгээнтний өдөр буюу Halloween. Намрын энэ баяр нь Европ тивд амьдарч байсан эртний кельтудаас эхтэй бөгөөд ямар нэгэн сүнс сүгтэй ямар ч холбоогүй зөвхөн ургац хураах үеийг тэмдэглэдэг байж. Христийн шашин дэлгэрснээс хойш уг баярын мөн чанар үндсээрээ өрчлөгдсөн байна. Христийн шашны үзлээр тэнгэрт хальж одсон хүмүүсийн сүнс 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө энэ ертөнцөд эргэж ирэхийн зэрэгцээ тэнэмэл сүнсүүд ч гэсэн зэрэгцээд хүч түрэн орж ирдэг аж. Halloween гэдэг нь сүнс сүгний тархалт гэсэн үг аж.
  • 1478 оны энэ өдөр Ромын Хамба IV Сикстиспанийн хаан Арогоны Фердинанд болон хатан Кастилийн Изабелла нарт Испанийн инквизицийг (шашны шүүн байцаах байгууллага) байгуулахыг зөвшөөрсөн буллаг (цаасан гэрэгийн нэг хэлбэр) илгээжээ.
  • 1478 оны энэ өдөр агуу Микеланжело уран зургийн гайхамшиг болсон сикстинскийн сүмийн оройг чимж дуусжээ.
  • 1604 оны энэ өдөр Лондон хотын Уайихолл шилтгээнд Шекспирын “Отелло” эмгэнэлт жүжиг нээлтээ хийжээ.
  • 1700 оны энэ өдөр Испанийн хаан II Карл нас барснаар Европ тэр чигтээ Испанийн хаан ширээний төлөөх цуст дайнд автжээ.
  • 1727 оны энэ өдөр Орос, Хятадын хооронд хилийн ба худалдааны тухай Хиагтын гэрээ байгуулагджээ.
  • 1755 оны энэ өдөр Португалийн нийслэл Лиссабоны хотод хүчтэй газар хөдлөлт болж залгуулан дэгдсэн гал түймэр болон цунами далайн эрэг дээрх уг хотыг газрын хөрснөөс арчиж ердөө 6 минутын дотор 100,0 мянган хүний амийг авч одсон аж.
  • 1800 оны энэ өдрөөс эхлэн АНУ-ын ерөнхийлөгч Гүйцэтгэх Ордон буюу одоогоор Цагаан Ордондоо амьдрах болжээ.
  • 1848 оны энэ өдөр хамгийн анхны эмэгтэйчүүдэд зориулсан ангаах ухааны сургууль нээгджээ. Хүйсийн ялгаа хүчтэй байсан тэртээх хэдэн зууны өмнө эмэгтэй хүн боловсрол олох тэр дундаа эмч болох явдал бараг үгүй байсан аж. Уг сургуулийг үндэслэгч Самуэль Грегорийн үзсэнээр эх барих болон сувилах мэргэжлийг эмэгтэй хүн эзэмшснээр тухайн өвчтөнд илүү үр дүнтэй байна хэмээжээ.
  • 1884 оны энэ өдөр Гринвичийн голчоор дэлхийн уртраг болон цагийг баримжаалах болжээ.
  • 1894 оны энэ өдөр Францын микробиологч Эмиль Русахуу өвчний эсрэг вакцин нээжээ.
  • 1896 онд “National Geographic” сэтгүүлд анх удаагаа эмэгтэй хүний нүцгэн хөхний зураг хэвлэгдэн гарчээ.
  • Дэлхийн
    I дайны төгсгөлд Габсбургийн эзэнт гүрэн нуран унаснаар украин хүн амтай хэсэг Баруун Украины Бүгд
    найрамдах Улсыг тунхаглан зарлажээ. Львов хотын төлөөх украин польшуудын
    хоорон дахь тэмцэл эхэлжээ.
  • 1939
    оны энэ өдөр Баруун Украин ЗХУ-ын бүрэлдэхүүнд оржээ.
  • 1939
    оны энэ өдөр хиймэл хээлтүүлгээр төрүүлсэн анхны амьтан болох туулайг олон
    нийтэд үзүүлжээ.
  • 1941
    оны энэ өдөр Ниагарын хүрхрээ дээгүүр АНУ болон Канадыг холбосон гүүр ашиглалтанд
    оржээ.
  • 1945
    оны энэ өдөр тусгай комисс Адольф Гитлерыг нас барсныг албан ёсоор мэдэгдэв.
  • 1950 оны энэ өдөр
    пуэрто-риканы үндсэрхэг хөдөлгөөний хоёр төлөөлөгч АНУ-ын Ерөнхийлөгч
    Г.Трумэний амь насанд халдах оролдлого хийжээ.
  • 1952 оны энэ өдөр АНУ Номхон далайн Маршаллын арал дээр устөрөгч бөмбөгийн
    анхны туршилтыг хийжээ.
  • 1991
    оны энэ өдөр Жохар Дудаев Чечений тусгаар тогтнолыг зарлажээ.
  • 1993
    оны энэ өдөр Маастрихтский гэрээний дагуу Европын холбоо байгуулагджээ.
  • 1998
    оны энэ өдөр Хүний эрхийн Европын шүүх байгуулагджээ.
  • 1918
    оны энэ өдөр Османы эзэнт гүрэн үгүй
    болж оронд нь Турк улс бий болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.