Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боломжгүй зүйлийг БОЛОМЖТОЙ болгож чадсан 7 хүн

Супер баатрууд байдаг гэдэгт итгэдэг үү. Хэрвээ итгэдэггүй бол дараах хүмүүстэй “танилцсаныхаа” дараа итгэдэг болох вий. Хүний авъяас чадвар дундрашгүй гэж өч төчнөөн удаа сонсож байсан шүү дээ. Тэдний нэг бол экстрим зүйлд дурлагчид юм. Экстрим спортыг хамгийн энгийнээр “Цус огшоож, бие сэргээх айдсаа даван дийлэх ер бусын мэдрэмж” тайлбарлавал бараг л дүйх болов уу. Мэдээж экстрим хэмээх нэрийн дор эрсдэл багтана. Тэгвэл энэхүү эрсдэлийг “тоолгүй” өөрсдийн хүслээ гүйцэлдүүлж, олонд алдаршсан долоон хүнийг Brightside-аас онцолжээ.

  • Шүхрэн хүн – хэн ч түүний жинхэнэ нэрийг мэдэхгүй. Харин түүний энэхүү гайхалтай зургуудыг алдарт гэрэл зурагчин Kallo Peter авдаг бөгөөд Шүхрэн хүнтэй хамтарч ажилладаг байна.

  • Pash Petkuns – Паша бол залуухан блогчин бөгөөд хөнгөн атлетикийн тамирчин юм. Аялах дуртай тэрбээр “нисдэг” зургуудаа фэйсбүүк болон инстаграммдаа постолдог аж. Түүний хэлэх дуртай үг бол “Урам зориг үргэлж хажууд чинь байдаг Зүгээр л нүдээ нээгээд хар” юм.

  • Alain Robert – Нас бол зүгээр тоо гэдгийг Алейн өөрийн биеэр үлгэрлэж чаддаг. Өдгөө 56 настай түүнийг Франц аалзан хүн ч гэж нэрлэх нь бий. Алейн нүцгэн гараараа тэнгэр баганадсан барилгууд болон авирахад хэцүү байгууламжууд дээр авирах дуртай. Ямар ч олс, уяа, авиралтын тоног төхөөрөмжгүйгээр шүү дээ.

  • Fred Fugen – Фред дэлхийн хамгийн өндөр, тэнгэр баганадсан барилгууд дээрээс шүхрээр буудгаараа дэлхийн рекордыг тогтоож байжээ. Тэрээр Францад төрсөн бөгөөд багаасаа агаарын чөлөөт уналтын спортоор хичээллэж иржээ. Түүний эцэг эх нь хоёулаа шүхэрчин учир тэднийхээ нэрийг унагахгүйн тулд хичээж явдгаа нэгэн ярилцлагын үеэр дурдаж байж. Анхныхаа чөлөөт уналтыг 1996 онд хийж, түүнээс хойш тасралтгүй энэ спортоор хичээллэж ирсэн байна.


  • Oleg Cricket – Олег нь хамгийн аюултай барилга, хадаар авирдгаараа алдартай авирагч юм. Түүний хийдэг гол үзүүлбэрүүд бол нэг барилгаас нөгөө рүү үсрэх, агаарт эргэлдэх, хашлага дээгүүр гүйх, нарийн дээврээр дугуйтай явах гэх мэт.


  • Nik Wallenda – Ник бол Америкийн циркчин, акробатчин, олсоор алхагч, орлон тоглогч жүжигчин юм. Мөн дэлхийн рекордыг зургаан удаа шинэчилж, Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний бусдаас ялгарах нэг онцлог бол амь насны даатгал огт төлдөггүй бөгөөд аюулгүй байдлыг хамгаалах олс, уя ашигладаггүй гэнэ.

  • David Lama – Австрийн авирагч, уулчин тэрээр зургаан настайдаа Австрийн Альпийн нурууны авирагчдын клубд элсжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.