Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардчиллын анхдагчууд ​УИХ-ыг тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурьтай нэгдэхээ мэдэгдлээ

Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Оюутны холбоо хамтран УИХ-ыг тарах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, хэрэв тарахгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн сонордуулга гаргажээ.

Сонордуулгад “Бид бүрэн эрх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж чадахгүй байгаа өнөөгийн УИХ тарах ёстой гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурьтай нэгдэж байна. Бид гажуудсан ардчиллын алдааг засах тэмцлээ УИХ-ыг болзолгүй тараахаар эхлүүлж байна. УИХ-ын шийдвэрээс шалтгаалан УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн, цаашлаад УИХ, Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүү тооны хүн өлсгөлөн зарлахаа илэрхийлж байна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.