Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Объектын гал түймрийн аюулаас 791 хүний амь насыг авран хамгаалав

2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарч, 14.8тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Энэ хугацаанд 16939 байгууллага, аж ахуйн нэгж, 102263 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 81974 зөрчил дутагдал илрүүлэн, 34861зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4801 заавал биелүүлэх албан шаардлага, 5686 мэдэгдэл, 252 танилцуулга, 778 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 81объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 161.7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2305 удаа, дадлага 1630 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2485 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.