Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бамбарууш суурин газарт орж ирсэн дөрөв дэх тохиолдол бүртгэгджээ

Дорнод аймгийн Баян-Уул суманд энэ сарын 11-нд баавгайн бамбарууш орж иржээ. Нутгийн иргэн түүнд мах өгөхөд цагийн дараа хаашаа ч юм явсан байж. Гэтэл 17-нд мах өгсөн айлын өвөлжөө рүү уг бамбарууш дахин орж ирсэн гэнэ. Тус аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн түүнийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзжээ.

Улмаар Баян-Уул сумын III багийн малчин Баттөмөрхайн өвөлжөөнд байлгахаар шийдсэн гэнэ. Бамбаруушийг мах, лууван, сүүгээр хооллож буй. Түүнчлэн зөгийн балд их дуртай учир иргэдээс түүнийг хооллоход тусламж хүсэж буйгаа Баттөмөрхай гуай илэрхийлжээ.

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь айлын хашаанд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын захад, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд бамбарууш “аялж” явсныг амьтан хамгаалагчид байгальд нь буцаасан. Харин энэ удаа дээрх бамбаруушийг айлын хотонд өвөлжүүлэхээр болжээ.


Г.Жавхлан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Бамбарууш суурин газарт орж ирсэн дөрөв дэх тохиолдол бүртгэгджээ