Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн тухай мэдээлэл хийнэ


Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

10 дугаар сарын 29-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 302 дахь өдөр бөгөөд он дуусахад 63 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 20, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2568.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 369.50, вон 2.27 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. MN мэдээллийн төвд 11.00 цагаас Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. MN мэдээллийн төвд БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
  3. MN мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
  4. MN мэдээллийн төвд 12.30 цагаас “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. “Зууны мэдээ” мэдээллийн төвд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 11.30 цагаас “Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн тухай” хэвлэлийн бага хурал хийнэ.
  6. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  7. 12.00 цагт “Сайхан бүсгүй” фэйсбүүк группын хандиваар баригдсан СХД-ийн 31 хороонд байрлах 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг хийж хүлээлгэн өгнө.
  8. Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.
  9. 09.00-16.30 цагт ЭМЯ-ны хурлын “Б” танхимд “Бэтэг галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын уулзалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр бэтэг галзуу өвчнүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй ажлуудын арга, туршлагыг манай орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 1982 оны энэ өдөр Тайванийн алдарт жүжигчин, 43 болон 47 дахь удаагийн “Golden Bell” авардсаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналтан Ariel Lin мэндэлжээ.
  2. Харин сүмогийн 41 дахь ёкозүна Чиёнояма Масанобү 1977 оны энэ өдөр таалал төгсчээ.
  3. 2015 онд БНХАУ 35 жилийн дараа “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо албан ёсоор цуцалжээ.
  4. 2008 онд АНУ-ын агаарын тээврийн хоёр том компани нэгдэж, тус улсын агаарын тээврийн салбарт хамгийн том авиа компанийг үүсгэжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.