Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

​ НМХГ: Ил задгай цахилгааны утастай 50 гаруй өрхийн эрчим хүчийг түдгэлзүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэв.

Цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг алдагдуулсан 17 иргэн, 12 аж ахуйн нэгж байгууллагад 13 сая 190 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Хүн олноор цугладаг газрууд болох Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэд станц, цахилгаан дамжуулах, шугам тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулахаар зөвлөмж хүргүүлжээ.Харин гэр хорооллын ил задгай утас, шугам сүлжээнд хийсэн шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд шаардлага хангахгүйгээр олон залгаатай утсаар намаг, ус, голтой газраар татаж хэрэглэж байгаа 50 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлжээ.

Гэр хорооллын айлууд дунд цахилгааны утсыг хуваан хэрэглэх тохиолдол их байгаа бөгөөд энэ нь аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэв. Он гарсаар цахилгаан шугам сүлжээтэй холбоотой таван осол гарсан бөгөөд эдгээр осол дээр мэргэжлийн байгууллагууд ажилласан. Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээр хэргийг шууд цагдаагийн байгууллагад шилжүүлдэг болсон.

Сургууль, цэцэрлэгийн орчинд буюу Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн нийт 14 сургууль, 9 цэцэрлэгийн цахилгаан шугам тоног төхөөрөмж, барилга байгууламжийн орчимд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд станц, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн байдалд шалгалт хийжээ. Ингээд “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшлийн хазайсан цахилгаан дамжуулах агаарын 11 тулгуурыг тэгшлүүлсэн байна. Мөн ашиглахгүй байгаа 24 гэрэлтүүлгийн шонг буулгуулж, 87 гэрэлтүүлгийн шонг тагтай болгожээ. Тухайлбал, гарсан зөрчлүүдээс дурдвал Хан-Уул дүүрэгт дараалсан гурван цэцэрлэг, сургуулийн ард 87 метр урт цахилгааны кабель ил задгай байрласан байжээ. Энэ дагуу холбогдох газруудад чиглэл өгч цахилгааны утсыг аюулгүй болгосон байна. Мөн Чингэлтэй дүүргийн 18-р цэцэрлэгийн зоорийн давхарт хөрсний ус нэвчсэн байсан тул үйл ажиллагааг нь түр зогсоож, зоорийн давхарт байх цахилгааний ерөнхий шитийг нэг давхарт шилжүүлэх үүрэг өгч, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.