Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнгөрсөн долоо хоногт хийсэн шар тэмдэглэгээ арилсан уу?

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.

Тэгвэл шар тэмдэглэгээ арилсан гэх мэдээлэл зарим цахим хуудсуудаар тараад байгаа билээ. Энэ мэдээллийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ шалгалт хийхэд шар тэмдэглэгээ замын тоосжилт, агаарын бохирдол, авто машины дугуйны үрэлтээс үүдэж тэмдэглэгээний өнгө бүдгэрсэн гэх дүгнэлт гарчээ. Иргэдийн төөрөгдлийг арилгах үүднээс хэсэгхэн газрыг угаахад өнгө нь тодорч байгааг харж болно. Дулааны улирал эхлэхэд авто замын арчлалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, тэмдэглэгээний өнгийг сэргээх боломжтой гэж албаны эх сурвалжууд мэдээллэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.