Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Венецийн консерваторийн удирдаач дахин ирлээ

 ДБЭТ-ын удирдлага дэлхийн шилдэг удирдаачдыг өөрийн тайзнаа урьдаг уламжлалынхаа дагуу энэ жил Турк, Италийн удирдаачдыг урьсан билээ. Венецийн консерваторийн профессор, хөгжим судлаач, удирдаач Роберто Салвалаио өнгөрсөн хавар ирж, тус театрын уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм. Тэрбээр Монголд дахин ирсэн бөгөөд ДБЭТ-ын 48 дахь улирлын нээлтэд оролцох аж.

Уран бүтээлчдээс өндөр ур чадвар шаарддаг Ж.Пуччинийн “Эрвээхэй хатагтай” дууриар энэ удаагийн нээлт болж, Роберто Салвалаио дохих юм байна. Монголын тайзнаа 46 дахь удаагаа тоглогдох уг дуурьт гоцлооч Б.Эрдэнэтуяа, Г.Шижирболд, Р.Доржхорлоо нар тоглоно.

Италийн удирдаач үүнээс гадна Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, Ж.Пуччинийн “Богема” дуурийг удирдахаар бэлтгэлээ базааж байна. Тэрбээр Румын, Итали, Молдав, Унгар, Хорват, Америк, Норвеги, Венесуэл, Филиппин, Хятад, Японы тайзнаа тоглож байсан аж.


Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.