Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗЦА: 21 аймгийн замд хурд хэмжигч байршуулж, явуулын пост ажиллаж байна

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Зам тээврийн ослын 60 хувь нь орон нутгийн замд, нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд болж байна. Тийм учраас бид “Орон нутгийн зам” эхлүүлээд байна. Аяны хүрээнд орон нутгийн замд шалгалт хийхэд олон хэрэг, зөрчил илэрсэн. Тухайлбал гэрэл шилжүүлээгүйгээс болоод осол аваар их гарч байна. Энэ бол жолооч хүний мэдэж байх ёстой анхан шатны соёл юм. Мөн дээрээс нь тээврийн хэрэгслийн бүрэн байдал хангагдаагүй, байх ёстой жингээс илүү ачаа тээвэрлэсэн автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Гуравхан цагийн шалгалт хийхэд согтуу жолооч гурав илэрсэн. Дээрээс нь орон нутагт 10 настай хүүхэд хүртэл хамгаалалтын малгайгүй мотоцикл унаад явж байдаг. Энэ хугацаанд жолоочид цагдаагийн нүд хуурах гэж оролдон өөртөө болон гэр бүл, үр хүүхэддээ аюул учруулж байна. Тиймээс хүүхдээ аюулд учруулж буй жолооч эцэг эхчүүдээс хүүхдийг нь хамгаалах хэрэгтэй болоод байна” гэв.

Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлууд:

  • 21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулсан.
  • Бүх аймгуудад явуулын пост ажиллуулж эхэлсэн.
  • Хар цэгүүдэд 64-70 мэдээлэх самбаруудыг байгуулсан.
  • Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүдээ ажиллуулж байгаа.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.