Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг багасгахын тулд хуулийн шинэлчилсэн найруулга хийж байна”

Архидан согтуурах үзэгдэл газар авч байгаа асуудлыг хэрхэн шинэ шатанд аваачиж болох талаар өнөөдөр ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицууулах зөвлөл болон Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлд мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын судалгаагаар нэг хүнд 8-9 литр архи ноогдоход Үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үздэг бол 2006 оны байдлаар нэг Монгол хүнд 8,6 литр ноогдож байна.

Архи хэтрүүлэн хэрэглэгчдийн хэрэглээг бууруулах, хандлагыг өөрчлөх шаардлагатай байгааг МЭХН-ийн тэргүүн Ж.Цогтсугар тодотголоо. Тиймээс “Нийгмээ дотроос нь гэрэлтүүлье” уриалга гаргаж, архинд орсных нь дараа бус урьдчилан сэргийлэх алхмууд хийж байгаа гэнэ.

ХЗДХЯ, ГХУСАЗЗ-ийн мэргэжилтэн Б.Хишигтогтох хэлэхдээ ” 2013-2017 онд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 28531-т хүрсэн нь энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. Насанд хүрсэн хүн амын 51,2 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч болсон нь яав ч эрүүл үзэгдэл биш. ХЗДХЯ архидан согтууралтай тэмцэх ажлын хэсэг байгуулан, шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн бариад байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.