Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Видео: Хал цэргүүд шинэ цэрэг рүү чулуу шидэж дэглэсэн бичлэг дуулиан тарилаа

Швейцарийн Агаарын хүчний хал цэргүүд шинэ цэргээ балмад байдлаар дэгэлж буй видео бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Хал цэргүүд шинэ цэргээ дэглэж байгаа нь гээд олуулаа нэг хүн рүү нэгэн зэрэг чулуу нүүлгэжээ. Тус бичлэг өнгөрсөн есдүгээр сард Эммен хот дахь цэргийн баазад хийгдсэн байна. Эхэндээ цэргүүд бичлэгийг өөр хоорондоо түгээж байсан бол удалгүй халдлагад өртсөн цэргийн аавын хараанд өртсөн байна. Залуугийн аав бичлэгийг RSI телевизд өгсөнөөр олон нийтийн хүртээл болжээ. Аавын өгүүлснээр олон шинэ цэрэг ийм маягийн дэглэлтэд өртдөг бөгөөд тийм дэглэлтийн нэг хэсэг нь л дээрх бичлэгт бичигджээ. Швейцарийн Цэргийн хүчний удирдлага болсон явдлыг мөрдөн шалгах ажиллагааг эхэлж, ойрын хугацаанд зохих шийдвэр гаргахаа мэдэгдсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.