Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Солонгос, Японы тагнуулчид Улаанбаатарт нууцаар уулзжээ

Япон улсын Тангуулын байгууллагын өндөр албан тушаалтан, Ерөнхий сайд Шинзо Абэтэй ойр байдаг нэгэн эрхэм 2018 оны 10-р сарын эхээр Монголд ирж Ардчилсан Солонгосын мэргэжил нэгт хүмүүстэй нууц уулзалт хийсэн талаар Японы Kyodo агентлаг мэдээллээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй илэрхийлсэн Шинзо Абэгийн мэдэгдэлтэй холбогдуулан хоёр орны тангуулынхан ийнхүү Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзсан байх гэсэн таамгийг тус агентлаг дэвшүүлж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрт онцгой анхаарч, идэвхтэй байр суурьтай байдаг улс орнуудаас БНСУ, АНУ, БНХАУ-ын тэргүүнүүдтэй Ким Жон Ун уулзсан бол өдгөө ОХУ-д айлчлахаар бэлтгэж байна. Тиймээс Япон улстай хэлэлцээр хийх үлдээд байгааг мөн онцоллоо.

Японы тангуулын байгууллагын төлөөлөгчдийг ахалсан Шигэру Китамура 10-р сарын 6-8-нд Монголд ирэхдээ БНАСАУ-ын тангуулынхантай уулзсанаас гадна Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын томоохон албан тушаалтантай хэлэлцээр хийжээ. Японы Засгийн газрын нэгэн эх сурвалж “Иргэдийг хулгайлсан асуудлаар төлөөлөгчид ярилцсан гэж дуулсан” гэж өгүүлжээ. Kyodo агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын тал 1970, 1980-аад онд Японы 17 иргэнийг хулгайлж, 2002 онд таван хүнийг эх оронд нь буцаан шилжүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.