Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сергей Шойгу Монголд айлчилж байна

Монгол дахь айчлалаа эхэлсэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзан цэргийн болоод цэргийн техникийн асуудлаар хэлэлцээр хийлээ. Түүнчлэн хоёр орны цэргийн салбар дахь урт хугацааны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сергей Шойгу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм. Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Ерөнхийлөгч гадаадад томилолттой яваа учир УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөн С.Шойгуд одонг гардуулах ажээ. Сергей Шойгугийн айлчлал өнөөдөр 17.00 цагт өндөрлөнө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.