Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт Саудын Арабын хаан ширээг залгамжлагч сэжиглэгдэж байна

Америкийн The Washington Post сонины тоймч Жамаль Хашкажи турк бүсгүйтэй гэр бүл болохыг зөвшөөрсөн баримт бичгээ авахаар Стамбул хот дахь Саудын Арабын ЭСЯ-д 10-р сарын 2-нд очоод сураггүй болсон. Сүйт бүсгүй нь Хашкажиг ЭСЯ-ны гадаа таван цаг хүлээсний эцэст цагдаад хандсан юм. Саудын Арабын ЭСЯ-ныхан болохоор Хашкажи яамны байрнаас гарснаас хойш сураг алдарсан хэмээн мэдэгдсэн.

Хэрэг болсон өдөр нь Туркийн цагдаа тус ЭСЯ-нд үзлэг хийн сонины тоймч алагдсан байж болохыг гэрчлэх эд мөрийн зарим баримт олсон хэмээн AP мэдээлж байсан. Удалгүй Турк, Америкийн цагдаагийнхан сэтгүүлчийн аминд хүрсэн байж болохыг илтгэх аудио бичлэгийг олж авав. Хашкажи Саудын Арабын ЭСЯ-нд орохоосоо өмнө өөрийн гар утсаа сүйт бүсгүйдээ үлдээжээ.

Ингэхдээ Apple Watch ухаалаг цагныхаа аудио бичлэгийг асаан элчин дотор болсон яриаг бичиж авсан байна. Хамгийн гол нь тэрбээр бичсэн яриа автоматаар Apple iCloud цэсэнд хадгалагдах тохиргоо хийсэн байсан нь өдгөө цагдаагийнхны барих гол баримт болоод байна.

Гэхдээ Саудын Арабын тагнуулын алба Хашкажигийн гарын хээг ашиглан iCloud-ийн нууц үгийг сольж, бичлэгүүдийг устгаж чадсан талаар Туркийн Sabah сонин мэдээллээ. Гэлээ ч тус бичлэгийн цөөн хэсэг нь Хашкажигийн найз бүсгүйн утсан дээр үлдсэн нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд чухал баримт болж байгаа аж.

Тэгвэл Америкийн The New York Times сонин өөрийн мөрдлөгийг явуулж, сэтгүүлч сураггүй алга болсон хэрэгт Саудын Арабын хаан ширээг залгамжлагч Мухаммед бин Салман холбогдсон байх сэжүүрийг дэлгэлээ. Учир нь тус хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийн нэг нь түүний ойрын хүн гэнэ.

Махер Абдулазиз Мутреб хэмээх тус этгээд Салманыг дагалдан Парис, Милан, Хьюстон, Бостон хотуудад очиж байжээ. Үүнийг батлах үүднээс The New York Times сонин тэдний хамт байгааг илтгэсэн хэд хэдэн зургийг дэлгэлээ.

Мутребаас гадна дөрвөн хүн уг хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тэдний гурав нь Саламын хамгаалалтын албатай харилцаа холбоотой хүмүүс гэнэ. Тав дахь сэжигтэн нь Саудын Арабын Дотоод хэргийн яаманд чухал албан тушаал хашдаг нөлөө бүхий хүн болохыг The New York Times онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.