Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Трамп Туркээс дипломат харилцаагаа таслахаар хатуу шийдсэн байжээ

Турк улс дахь АНУ-ын ЭСЯ-ыг эгүүлэн татахаар Доналд Трамп төлөвлөж байсан хэмээн ABC news Төрийн департамент дахь эх сурвалжид тулгаарлан мэдээллээ. Учир нь Америкийн пастор Эндрю Брансоныг баривчилсан үйл явдалд Трамп ихэд хилэгнэж, Туркээс дипломат харилцааг бүх талаар таслах төлөвлөгөө боловсруулахыг зохих албадад үүрэг болгожээ. Түүний хатуу шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Жон Келли бүрэн дэмжээгүй бөгөөд дипломат байгууллагуудад туслах үүрэг гүйцэтгэдэг ажилчдыг л татахыг санал болгожээ. Харин Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хүчтэй эсэргүүцэж, хоёр орны харилцаанд нөхөж баршгүй хохирол учирна гэдгийг ойлгуулжээ. Нөхцөл байдал иймдээ тулж байсан эсэх талаар сэтгүүлчид Цагаан ордны төлөөлөгчөөс асуухад тайлбар өгөхөөс татгалзсан бол Төрийн нарийн бичгийн дарга үгүйсгэсэн хариуг өгсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.