Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Черчесов архичин хүмүүст зөвлөгөө өгчээ

ОХУ-д зохиогдсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын шатанд шигшээ багаа шалгаруулж алдаршаад байгаа дасгалжуулагч Станислав Черчесов архинд дуртай, архинд донтсон хүмүүст хандан зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Манай гэр бүл спортоор идэвхтэй хичээллэдэг. Цанаар гулгаж, хоккей тоглодог. Тиймээс хүмүүст хандан зөвлөхөд спортоор хичээллэ. Архи уух хэрэггүй. Архи шиг хэрэггүй зүйл үгүй. Хэрэв архинд дуртай бол хоол сайн идэж бай” хэмээн ярьжээ. Түүний удирдсан ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээ шатанд Хорватын багт торгуулийн цохилтоор хожигдсон. Улсынхаа хөлбөмбөгийн хөгжилд гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үнэлж түүнийг Гавьяат дасгалжуулагч цолоор шагнасан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.